Цагдаагийн албаны нэр барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ

2018 оны 04 сарын 23

Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн залилангийн гэмт хэрэг үйлжээ.

Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргуулж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан байна. Энэ хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавихад бичиг баримтыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.14.220) 2018 оны 04 сарын 23

ЯАГААД ИИМ ЯВДАЛ ГАРААД БАЙГААДАА ЦЕГ ЗЦГ ДҮГНЭЛТ ХИИХ НЬ ЗҮЙТЭЙ . ТАНАЙ БАЙГУУЛАГАД ИИМ ЯВДАЛ БАЙДАГ УЧРААС. Л ТЭР .ТӨЛӨВШӨӨГҮЙ ШУНАЛТНУУДААСАА ЗЦГ -ХАН САЛАХ ХЭРЭГТЭЙ . ЗЦГ -Д БӨӨН БУЗРУУД ЯДУУСЫН ХОРООЛОЛЫНХОН БАЙДАГ ДАА. ЦАГДАА ӨӨРСДӨӨ ЦЭВЭРШ ТЭГЖ ЧАДВАЛ ИИМ ШУНАЛТНУУДАД ГИШГЭХ ГАЗАР NO

0  |  0
Top