Аймшигтай: 29 хүн бусдын гарт амиа алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

Цагдаагийн ерөнхий газраас онц хүнд гэмт хэргийн гаралтын дүн мэдээг гаргажээ. Тодруулбал, энэ он гарсаар 29 хүн бусдын гарт амиа алдсан байна. Энэ дунд төрсөн эгчийгээ, ханилсан ханиа хүртэл балмадаар амийг нь хороох гэсэн хэргүүд гарсан байна. Мөн сүүлийн жилүүдэд сүлжээний бизнесийг дагасан залилангийн гэмт хэрэг ихэссэн байна. Тодруулбал, энэ оны байдлаар  сүлжээний бизнесийн төрлийн залилангийн гэмт хэрэгт 35 мянган иргэн 56 тэрбум төгрөгөөр хохирсон гэсэн мэдээлэл байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top