Үс засуулбал жаргал ирнэ

2018 оны 04 сарын 28

Хаврын адаг Улаан луу сар Таван шар мэнгэтэй Цагаан бар өдөр

  • Аргын тооллын: 2018.4.28, Бямба гараг
  • Билгийн тооллын: 13
  • Наран ургах шингэх: 05.41-19.59
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top