МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг ирэх сарын 3-нд хуралдуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29

МҮБХ хоёр хуваагдаж, хоёр тэргүүнтэй болсон. Бөхчүүдийн талцал, зөрчил, маргаан Ерөнхийлөгчийн сонорт хүрч хоёр талын төлөөллийг хүлээн авч уулзсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд асуудлаа шийдвэрлэхгүй бол нэр бүхий бөхчүүдийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг төрийн өмчид авна гэдгийг хэлсэн. Генералууд, уяачдын цолыг Ерөнхийлөгч хураасан нь бөхчүүдэд хатуухан сануулга болсон бололтой. Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын бөхийн холбооны төлөөлөл болох бөхчүүд оролцож Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн гурван асуудал шийдвэрлэжээ. 2002 оны IV "Их Эе"-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг буюу 2/3-ыг бүрдүүлэх үүрэг өгч, 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжигдсэн байна.

Дархан аварга Х.Баянмөнхийн санал гаргаж 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай Ажлын хэсэг  байгуулахаар болжээ. Ажлын хэсэгт Дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтжээ.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(66.181.188.15) 2018 оны 04 сарын 29

Ухаан нь самуурсан хөгшин өшөө авалт хийхээр зүтгэж байгааг анхааралдаа авбал зохино,

0  |  0
Top