Дуудлагаар нэг поошиг хогийг 4000 төгрөгөөр ачна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29

Орхон аймгийн Засаг даргын Зөвлөлөөс “Гэр хорооллын хог хаягдлыг хувь хүн, иргэдийн оролцоотойгоор ачиж, тээвэрлэх” журмыг баталжээ. Эрдэнэтийн Хот тохижуулах газраас баг тус бүрд 2 сард нэг удаа ачилт хийдэг. Шинэ журам гарснаар  хуваарьт ачилтаас өмнө оршин суугч дуудлагаар хог ачуулах боломж бүрдэх юм байна. Нэг поошиг буюу 0.4 куб.метр хог тутамд хоёр мянган төгрөг төлөх гэнэ. Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн Засаг даргын Ажлын алба, Хот тохижуулах газарт дуудлагын утас ажиллуулах бөгөөд шалгаруулалт явуужл хоёр тонноос дээш даацтай дунд оврын ачааны машинтай байх гэнэ. Дуудлагаар хог ачсан орлогоо жолооч авч аймгийн  Хот тохижуулах газраас жишиг нормативаар тооцож шатахууны зардал олгохоор болжээ. Дуудлагаар баг тус бүрээс өдөрт 396 куб.метр хогийг ачиж, тээвэрлэх боломжтой гэсэн судалгаа гаргасан байна.  Журмыг ирэхдолоо хоногоос мөрдөхөөр болжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top