БНСУ-ыг цочролд оруулсан хүний мах иддэг алуурчин

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

БНСУ-д 1970 онд төрсөн Юү Ёон Чоль гэх цуутай цуврал алуурчин, хүний махан идэштэн юм. Тэрээр хохирогчдоо алхаар цохиж хөнөөн, зэрэмдэглэж дараа нь хооллодог байснаа хүлээн зөвшөөрчээ. Нийт 2003-2004 оны хооронд 20 орчим хохирогч байсан аж.

Ёон Чолийн хохирогчид эрэгтэй, эмэгтэй хүмүүс байснаас ихэнх нь биеэ үнэлэгчид, чинээлэг айлын настай эрэгтэй байжээ. Түүнийг 2004 долдугаар сарын 17-ний өдөр баривчилжээ. Түүнд 21 хохирогч байдаг боловч шүүхээс 20 хүний үхэлд буруутгасан юм. Ялтны хэлснээр тэр зарим хүний элгийг идэж, гурван хохирогчийг шатааж, арваннэгэн хүнийг зэрэмдэглэсэн байна. Түүний хийсэн  энэ гэмт үйлдлүүд БНСУ-ыг цочролд оруулсан юм.

Сөүл хотын төв дүүргийн шүүгч хэлэхдээ, “Гэмт этгээд нь 20 хүний амийг зэрлэгээр бүрэлгэн, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Түүний хийсэн үйлдлүүд хохирогчдын ар гэр, нийгэмд асар том хар толбо суулгасан. Иймд хэрэгтэн Юү Ёон Чольд цаазаар авах ял оноож байна” гэжээ. Ёон Чолийн эдгээр үйлдлүүдийг шүүхээс хэлэлцэн 2004 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр цаазаар авсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolioch dee(115.171.245.233) 2021 оны 01 сарын 05

Ali hediinii bolson yavdliig onoodor tavij yaah gesen yum. Er ni ertontsiin haa negtee bolj baigaa,bolood ongorson muu,muuhai uiliig mongold medeeleed yaah geed baigaa yum. End tendhiin altartan, od gegchdiin salj niilsan, jiremselsen geh met hog medeegeer irgediinhee tolgoi duurgeh ni niigemd er sain yum bolohgui ee.Muu muuhain ulger boloh tul end tendehiin hamag muu muuhaig tuuj bichihee bolioch ee

0  |  1
bolioch dee(115.171.245.233) 2018 оны 04 сарын 29

0  |  0
Top