Кондуктор, шалгагч хоёрын цалин 100 мянган төгрөгийн зөрүүтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

Нийслэлийн нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлээд гурван жилийн нүүр үзэж байна. Иргэд автобусад суух гэж чихэлдэж, дайрахгүй, кондукторын хараал сонсохгүй болсон давуу талтай. Автобусанд урд хаалгаар сууж, хойд хаалгаар бууж хэвшсэн. Смарт карт нэвтэрснээр нийтийн тээврийн автобусны кондукторуудын ажлын байр шахагдсан. Гэхдээ бүгд ажилгүй болоогүй аж. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 21 байгууллагын 1000 орчим том оврын автобус явдаг. Тийм тооны кондуктар, ажлын байр байсан гэсэн үг. Одоо бол шалгагч явж байгаа. Хянагч нар смарт картаар зорчоогүй иргэнийг торгох эрхгүй учраас буулгаж, карт авах эсвэл картаа цэнэглэхийг зөвлөдөг байна.  Тээврийн хяналтын улсын байцаагч ч хянаж, торгох эрхтэй аж. 20 аж ахуйн нэгжийн 640 том оврын автобусанд 350 шалгагч 2-3 ээлжээр сэлгэн явдаг байна.Кондукторын сарын цалин 409 мянгантөгрөг байсан бол шалгагчийн сарын цалин 509 мянган төгрөг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top