Ойн моддыг нийслэл рүү нүүлгэх ажил буюу НЗАА-ны асар ”том бизнес”

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

НЗАА-ыг шүүмжилсэн мэргэжилтэнг ажлаас нь халав

БОАЖ-ын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлаас нь халжээ. Уулнаас том мод булгалан Улаанбаатар хотод суулгаж байгаа Нийслэлийн захирагчийн ажлын алба/НЗАА/-ны бодлого үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр шүүмжилсний төлөө   тэрээр ажлаасаа халагдсан байж болзошгүй гэнэ. Учир нь Ц.Бямбасүрэнгийн энэхүү шүүмжлэлийг төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал мэтээр тайлбар тавьж, түүнийг АТГ-аар шалгуулах хүсэлтийг  Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр гаргасан байдаг байна.АТГ ч Т.Гантөмөрийн хүсэлтийг "ёсоор" болгож, ийнхүү үзэл бодлоо өөрийн цахим хуудсаараа дамжуулсан ойн мэргэжилтэн ажил албанаасаа мултарсан байна.

Уулын модыг Улаанбаатарт суулгаснаар ургах боломжгүй. Дөрвөөс таван жилийн дараа л үхдэг. Тиймээс жил бүр тэрбум гаруй төгрөгийг үр ашиггүй энэ мэт ажилд үрж байгаа талаар зөвхөн Ц.Бямбасүрэн гэлтгүй бусад ойн мэргэжилтнүүд ч хэлдэг байна. Одоогийн байдлаар нийслэлд уулнаас 4081 мод авчран суулгаад байгаа аж.

Ойн моддыг Улаанбаатарт "оршуулсан нь"...

Нийтийн эзэмшлийн зам, талбайд уулнаас шилжүүлэн тарьсан мод Сөүлийн гудамж, Энхтайваны гүүрний урд хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай, “Гранд плаза”-гийн өмнө бас бий. Гандангийн урд цэцэрлэгийн нүцгэн модод ч гэсэн тэр.  Замын цагдаагийн газрын урд талын “Home plaza”-гийн авто зогсоолтой хашаан дахь моддыг бас хараарай.

Хатаж хорчийгоод, доод хэсгээрээ нүцгэрч, оройдоо тоотой хэдэн шилмүүстэй нарс нийслэлд олширсоор... Ойн моддыг хүчээр булгалан авч Нийслэлийн хөрсөнд шууд суулгаснаар ургаж дэлгэрсэн жишээ даанч алга. Сайндаа л тав, зургаан  жил амь зогоож байгаад амьсгал хураадаг байна. Үүнийг нотлох нэг том жишээг одоо дурдъя.

Монголын Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид уулнаас шилжүүлэн суулгасан том шилмүүст моддын амьдралтын хувийг тооцох мониторингийн ажлыг хэдэн жилийн өмнө хийсэн юм байна. Уг судалгаагаар Баянгол дүүргийн нутаг Занабазарын гудамж, 2009 онд тарьсан 300 ширхэг нарснаас (үүнд нөхөн тарьсан моддыг оруулаагүй) одоо байгаа 186, үүнээс үхсэн 91, доройтсон (цаашид амьдрах чадваргүй) 57, амьдрах боломжтой 31, амьдралтын хувь 11 хувь байна.

Энхтайваны өргөн чөлөө (X хорооллоос Таван шарын уулзвар хүртэл)-нд нийт 550 ширхэг мод тарьж байсан. Одоо байгаа 31 ширхэг, үүнээс амьдрах чадвартай гурван ширхэг, амьдралтын хувь 0.54 хувь байна. Энэхүү мониторингийн ажлын эцсийн тооллогыг 2015 оны гуравдугаар сарын 13-нд явуулсан учраас өдгөө уг үзүүлэлт бүр улам ч дордсоныг тус холбооныхон учирлаж байсан удаатай.

Нийслэлийг моджуулах нэрийн дор маш том бизнес "нуугдаж" байгаа юм биш үү?

Бодит байдал ийм байсаар байтал болж бүтэхгүй энэ ажлыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас улайран хийгээд байгаагийн учрыг үл ойлгоно. Магадгүй үүний ард маш том бизнес нуугдаж байгааг ч үгүйсгэхгүй. Үнэндээ 2000-аад оноос хотын цэцэрлэгжүүлэлтэд зориулан уулнаас том хэмжээний, бие гүйцсэн шилмүүст модыг шилжүүлэн суулгах бизнес Монголд цэцэглэж эхэлсэн гэдэг. Нэг модыг 350-650 мянга хүртэл төгрөгөөр худалддаг, арчлалт хамгаалалтад нь зориулж нэмээд мөнгө авдаг гэхээр үүний цаана ямар том бизнес нуугдаж буй нь хэнд ч ил байгаа юм.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэнийг хэлэгч(27.123.212.136) 2018 оны 05 сарын 05

Наад Бямбасүрэн гээд байгаа хүүхэн чинь урд нь Нийслэлийн Байгаль орчны газарт ажиллаж байгаад хөөгдсөн. Өнгөрсөн сонгуулиар Оюунхоролын сурталчилгаанд ажиллаад хариуд нь мэргэжилтэн болсон. Яг нэг жил ажиллаад халагдаж байна. Үнэхээр шудрага, чадалтай, мэргжилтэн ингэхүү. Үгүй зан харьцаа муутай ёс суртахуунгүй, бүдүүлэг. Ажилласан газрынхаа хамт олныг хагалган бутаргадаг, ёстой шулам шиг гэсээн. Олон хүн хэлж байна. Маш хэл ам ихтэй барж идэхгүй зарагч. Тимйээс халагдчихаад ичсэн нүүрэндээ өөрийгөө мундаг шударга мэргэжилтэн байсан мэт шоудаж, ХМ-хэн ч сенсаци хөөж өдөөн дэвэргэж байна.

0  |  0
үнэнийг хэлэгч(27.123.212.136) 2018 оны 05 сарын 05

Наад Бямбасүрэн гээд байгаа хүүхэн чинь урд нь Нийслэлийн Байгаль орчны газарт ажиллаж байгаад хөөгдсөн. Өнгөрсөн сонгуулиар Оюунхоролын сурталчилгаанд ажиллаад хариуд нь мэргэжилтэн болсон. Яг нэг жил ажиллаад халагдаж байна. Үнэхээр шудрага, чадалтай, мэргжилтэн ингэхүү. Үгүй зан харьцаа муутай ёс суртахуунгүй, бүдүүлэг. Ажилласан газрынхаа хамт олныг хагалган бутаргадаг, ёстой шулам шиг гэсээн. Олон хүн хэлж байна. Маш хэл ам ихтэй барж идэхгүй зарагч. Тимйээс халагдчихаад ичсэн нүүрэндээ өөрийгөө мундаг шударга мэргэжилтэн байсан мэт шоудаж, ХМ-хэн ч сенсаци хөөж өдөөн дэвэргэж байна.

0  |  0
Үнэнийг хэлэгч(27.123.212.136) 2018 оны 05 сарын 05

Наад Бямбасүрэн гээд байгаа хүүхэн чинь урд нь Нийслэлийн байгаль орчны газарт ажиллаж байгаад хөөгдсөн. Өнгөрсөн сонгуулиар Оюунхоролын сурталчилгаанд ажиллаад хариуд нь яаманд мэргэжилтнээр ямарч сонгон шалгаруулалтгүйгээр очсон. Яаманд яг нэг жил ажиллаад халагдаж байгаа юм. Энэ хүн яагаад ямарч байгууллагат очсон удалгүй халагддаг вэ. Үнэхээр шудрага ажлаа мэддэг чадалтай мэргэжилтэн мөнүү. Үгүй ямарч ёс суртахуун, зан харьцааны соёлгүй, дээрэлхүү, бусдыг дандаа азаргалж байдаг. Ажиллаж байсан газрыгаа тараан бусниулж байдаг тийм л хүн. Төрд ажиллах чадамжгүй хүн гэдгийг олон хүн хэлнэ.

0  |  0
Зочин(202.9.40.67) 2018 оны 05 сарын 04

жилд 5 тэрбум төгрөг мод тарихад зарцуулдаг гэсэн түүний 30 хувь нь л дөнгөж ургадаг үлдсэн нь үхдэг. Шинэ технологи нэвтрүүлэх гээд танилцуулъя гэхэд сонсдоггүй юм бна лээ инноваци нэвтрүүлэх дургүй хүсэлгүй юм бна лээ нийслэлийн дарга нар....

0  |  0
Цогоо(107.77.85.19) 2018 оны 05 сарын 04

Мод үржүүлгийн газраас л авч тарих ёстой доо...

0  |  0
Бат(27.123.212.138) 2018 оны 05 сарын 03

МАНГАРУУДЫН ХИЙЖ БАЙГАА АЖЛУУД МУ ЫН ИРГЭДЭД БОЛОН БАЙГАЛЬ ОРЧИНД ХАМГИЙН ХОРТОЙГООС ГАДНА ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ҮЙЛДЛҮҮД НЬ ХИРЭЭС ХЭТЭРЛЭЭ.

0  |  0
ZEV(27.123.212.132) 2018 оны 05 сарын 03

21 zuund uulnaas mod uhaj irj buldag humuus darga baihad uls hugjinu gevel yostoi ulger.

0  |  0
зочин(112.72.14.96) 2018 оны 05 сарын 03

ёстой тэнэг хүмүүс юмаа үгүй бол мөнгө унагах гэж байгалийн мөрөөрөө ургаж байгаа модыг ухаж авчирч үхүүлж мөнгө хийж байгаа новшнууд яаж ийм хүмүүс удирдах ажил хийж чадхав дээ

0  |  0
зочин(66.181.181.213) 2018 оны 05 сарын 03

бямбасүрэн чинь өөрөө төрийн албан хаагчийн хэмжээнд яаманд ажиллах чадамжтай хүн биш шүү дээ.Нийслэлийн баатарцогт, чимид, ууганбаяр, сүхбат гээд бүлэглэл бол хэцүү хэцүү хэн хэнд нь асуудал бий

0  |  0
Зочин(64.119.24.21) 2018 оны 05 сарын 02

Хотын хуучинсаг сэтгэлгээтэй Чимид гэх хүн том мод авчирч тарихыг сурталчилдаг.Мэргэжилтэн гэх энэ хүн хэний төлөө, юуны төлөө ингэж ажилладаг вэ?Нэр төр, мөнгөний төлөө юм.

0  |  0
Зочин(182.160.0.195) 2018 оны 05 сарын 02

Энэ ажил Монголын байгалийг сүйтгэж олон нийтийг хохироосон гэмт хэрэг мөн. Уулын модыг булгалах биш харин мод нэмэж тар их ёстой. Хотод мод үржүүлгийн газраас таримал авч тавиад тордож ургуулдаг байх ёстой. Тарьсан модоо хүмүүст хариуцуулж усалгаа, арчилгаа хийлгэж хөлсийг нь олгодог хятадын туршлагыг тийшээ явах дуртай хүмүүс мэдэж л байгаа ш дээ. Хотын удирдлага сурсан зангаараа худал ярьж сүйтгэх ажлаа зогсоовол сайн байхсан. Харамсалтай нь мөнгөнөөс өөр юм боддоггүй тэдэнд ямар л олигтой юм толгойд нь оров гэж дээ.

0  |  0
Мод устгахаа зогсоо(202.9.40.4) 2018 оны 05 сарын 02

Угаасаа энд намчирхах шаардлага байхгүй. Ургаж байгаа модыг ухаж авчраад хотод ургуулж ч чадахгүй устгалд оруулж дуусгадагийг бүгд харж байгаа. Энэ муухай үйлдлийг зогсоох тухай бичсэн хүнийг ажлаас нь халсан нь үнэн бол тэр албан тушаалтанг өөрийг нь энэ эргүү Батболдтой нь халах хэрэгтэй. уулын мод устгаад дууслаа та нар

0  |  0
Зочин(59.153.115.248) 2018 оны 05 сарын 02

Хүмүүс санаж байгаа байх 2012оны өмнөх засгийн үед бас л ийм ажил явуулж байсан.Энэ чинь МАН засгийн ганц чаддаг ажил юм шүү дээ.

0  |  0
Mergejilten(103.57.93.143) 2018 оны 05 сарын 02

Delxiin bux uls ornuud nas guitssen modoo shiljuulj suulgadag. Archilgaa sain xiij chadval tsaash xeden ch jil amidrax chadvartai. Jild xeden zuun myangaaraa shatdag oi modtoi xaritsuulval niisleld irj bga modnii too 1%-d ch xurexgui. Ingej uls turjuulxiinxee orond xamtdaa ene saixan xiigeed buteesen nogoon baiguulamjaa xairlan xamgaalax xeregtei.

0  |  0
Зочин(182.160.36.49) 2018 оны 05 сарын 02

Бямбасүрээн тэмц чи ялна яагаад гэвэл чи үнэний төлөө яваа шүү

0  |  0
зочин(64.119.27.93) 2018 оны 05 сарын 02

Ёстой учир нь олдохгүй хүтүүс юм аа. Хятадаас мод авчирлаа л гээд байсан. Одоо болохоор ойгоо хяргасан гээл. ”Соёолж”-ийн үүдээр л баахан тарих гацуур байна лээ. Зарим нь нэг их хөгийн ногоон саарал өнгөтэй. Баахан хятад цэцэг орж ирж байна лээ. Бас хэдэн жилийн дараа харшил энэ тэр гээд бүр хэцүү юм яриад явчих вий дээ. Бид ч яахав, ирж яваа цаг болохоор бас авах сонирхлоо дагаад авч л байна. Одоо ч Хятад бараа бүтээгдэхүүнээс айдаг болж байна аа.

0  |  0
Zochin(66.181.189.74) 2018 оны 05 сарын 02

NZAA giin Gantumur gej BZD duurgees niislel ruu ochson ajil hiij meddeggui neg tagjiisan ym bna oigoos belen mod abchiraadheniig huurch baigaa aris be tarij urguulbal iluu ur duntei gedgiig medehgui bol TUK iin ajilchind ajilaa ug

0  |  0
Зочин(202.21.106.152) 2018 оны 05 сарын 02

Халагдсан мэргэжилтэнг шууд хамгийн том дарга болго. Бүлдэгдэж бүлгэрхсэн нохдыг шууд хогын хонхорт хэн ч тоохооргүй газарт цөлж явуул. Засаг эрүүлжих цаг нь болсон. Засаг эрүүлжихгүй бол төр солигдоно. Амьдрал бүүр сайхан болно.ерөөл өргөцгөөе.

0  |  0
hen(66.181.181.137) 2018 оны 05 сарын 02

Tegeed oin mergejliin bus neg tenegduuhen huuhen ajillah yum gsen shuu.

0  |  0
Mergejilten.(27.123.212.142) 2018 оны 05 сарын 02

Uulnaas abch irsen tom mod urgaj baigaa n haana baigaam? 2 jil bolood hamag shilmuus n unaad duusdgiig UB chuud mergejiltengeer heluuleltgui bugd harj l baigaa.MANguu darga nariinhan nud sohor, chih dulii yum hoino shudraga mergejliin hun ajillah oron zai ene tsag ued hetsuu de!

0  |  0
Иргэн(139.5.217.150) 2018 оны 05 сарын 02

Байгалийн Ойгоо сүйтгэх буруу шүү. Тарьж үржүүлэх ажлыг хотод сайн хийх ёстой.

0  |  0
zochin(103.57.92.238) 2018 оны 05 сарын 02

ter meregjliin khunii ugiig sonsdogguy us khonzon sanadag gantumur durakiig uuriig ni atg -t ug ,

0  |  0
Сэтгэлтэн(183.81.171.2) 2018 оны 05 сарын 02

Аливаа нэг ажлыг унагах гэсэн эсвэл өөрөө улсын ажлыг мөнгө мэтээр хардаг сэтгүүлч С.Баяр мэтийн мэдээллийг ул суурьтай, шалгаж гаргах ёстой. Сэтгүүлч С.Баяр гэдэг нөхөр бол Бямбасүрэнгээс мөнгө авч энэ мэдээллийг хийж байгаа нь илт байна даа. Даварсан мөнгөний сэтгүүлчид маш их болсон байна

0  |  0
Баадай(59.153.113.217) 2018 оны 05 сарын 02

Мэргэжлийн хүмүүс уулын модыг шилжүүлэн суулгахад үхнээ. Яагаад гэвэл олон салаалсан тэр үндэс суурийг бүгдийг нь авчирахгүй бол үхчихдэг гэдэг. Эрдэмтэн багш нараас зөвөлгөө тавиач. Одоо хот хөдөөгүй ид мод тарих ажил эхэлж байна

0  |  0
Top