ЕБС-иудын дунд зарласан төслийн уралдааны урьдчилсан дүн гарлаа

2018 оны 05 сарын 02

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд Тогтвортой хөгжлийн боловсрол-Сургууль-Олон нийтийн хамтын ажиллагаа” төслийн уралдааныг зарласан.

Уралдаанд нийт 90 орчим сургууль төсөл ирүүлсэн бөгөөд уралдаанд ирүүлсэн төслийн саналуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хамтарсан баг үнэлж, урьдчилсан дүнг гаргаад байна. Сонгон шалгаруулалтад дараах 8 сургуулийн ирүүлсэн төслийн санал урьдчилсан байдлаар шалгараад байна.

Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургууль, Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд сургууль, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургууль, Дорнод аймгийн Хэрлэн сумын дунд сургууль, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Гүн Галуутай” цогцолбор сургууль, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 61, 117-р сургууль тус тус шаргарчээ.

Эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулалтын комисс удирдамжид заасны дагуу шаардлагатай нэмэлт материалуудыг авах болон тодруулах ярилцлага зохион байгуулснаар гаргах болно гэж БОАЖЯ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top