Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйлд сайн

2018 оны 05 сарын 03

Хаврын адаг Улаан луу сар Есөн улаан мэнгэтэй Хөхөгчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2018.5.3, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 05.34-20.06
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top