Хотын захиргаа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байрны газрын асуудлыг шийдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 03

“Хараат бус сэтгүүл зүй үндэсний форум”-д төр засгийн олон удирдлагууд илгээмж илгээн баяр хүргэсэн бол энэ тэмдэглэлт өдрийн хүрэлцэн ирсэн нэг зочин нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд байлаа. 

Тэрбээр нийт сэтгүүлчдэд баяр хүргээд  “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байртай болох хүслийг олон жилийн турш удирдлагуудад тавьж ирсэн ч өнөөдрийг болтол шийдээгүй байна. Тиймээс бид энэхүү асуудлыг хэлэлцээд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байр барих үйлсийг дэмжээд хотын захиргаанаас газрынх нь асуудлыг шийдэж өгсөн” хэмээн дуулгасан нь энэхүү үйл ажиллагааны нэгэн баярт үйл явдал боллоо. 

www.zindaa.mn

Top