АНХААР: Таны хүүхэд химийн бодист хордож байгаа юм биш биз

Хүүхдийн тоглоомноос хар тугалга илэрчээ, химийн хорт бодистой тоглоом худалдаалагдаж байна... гэх мэт мэдээлэл олноор гарах болов. Учир байдлыг судлаад үзвэл манай улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом чанар аюулгүй байдал, хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөө байгаа эсэх нь тодорхойгүй. лабораторын шинжилгээнд бүрэн хамрагдаагүй зах зээлд шууд борлуулагдаж байна.

Хөгжингүй орнуудад тоглоомны импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна. Харин манай улс дээрх стандартыг бүрэн дүүрэн мөрддөггүйгээс болж, өдгөө хүүхдийн тоглоомын худалдаа  "хорт бодис" худалдааны зах зээл болон хувираад байгаа юм.

Судалгаа: Хүүхдийн тоглоомноос илэрсэн хорт бодисууд

 


Монгол Улсад худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоом дахь химийн хорт бодис хэр хэмжээтэй байгааг мэргэжлийн байгууллагаас судалжээ. Судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулсан бөгөөд түүнээс 98 хувь нь БНХАУ-ынх байгаа нь манай улсад худалдаалагдаж байгаа ихэнх хүүхдийн тоглоом нь БНХАУ-аас импортлогдож байгааг харуулж байна.

ХӨНГӨН ЦАГААН:

1.  Буунд 8338.4 мг/кг байсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,5 дахин их байв.

КАДЬМИ:

1.  Резинэнбар зөвшөөрөгдөх хэмжээ(1.30мг/кг)-нээс 1,3 дахин их,

2.  Реинэн ирвэсэнд 1 дахин их агуулагдаж байв.

ХРОМ:

1.  Шажигнуур тоглоомонд 1 дахин их (60.88мг/кг)

2.  Эмийн халбаганд  1,3 (78,14 мг/кг) дахин их

3.  Резинэн ногоон мэлхийнд 1,4 (84,57 мг/кг) дахин их

4.  Уулбар шар наймаалжинд 1,7 (101,5 мг/кг) дахин их

5.  угжинд 1,7 (106,2 мг/кг) дахин их,

6.  эмийн халбаганд 4,8 (289,87 мг/кг) дахин их,

7.  хуванцар эрэгтэй барбинд 2(120.42 мг/кг) дахин их

8.  хуванцар мууранд  1,2 (74.12 мг/кг) дахин их байгаа

ХАР ТУГАЛГА:

1.  Баатранд 1,2 (17,18 мг/кг) дахин их,

2.  Цэргийн ачаатай машинд 1,3 (18,11мг/кг) дахин их

3.  Ирвэсэнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 8,3 (112,04мг/кг) дахин их,

4.  Баранд 11,5 (155,42мг/кг) дахин их 

ЦАЙР:

1.  Шааранд 1.5 (5845,71 мг/кг) дахин их

2.  Төмөр машинд 1,9 (7284,16 мг/кг)дахин их байв

 

1.  Судалгаанд хармуулсан хүүхдийн толгоомонд 26 хувьд нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.

2.  Үүнээс хамгийн их буюу 50 хувь нь хромын агууламж өндөр байсан нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг болохыг судлаачид дурьдсан. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг байна.

3.  Судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомын 25 хувь нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг байна. Энэ нь харшил загатнаа үүсгэдэггүй байна.

4.  Судалгаанд хамруулсан резинэн бар болон ирвэс тоглоомонд кадьми болон хар тугалга зэрэг хоёр төрлийн хүнд металлын агууламж өндөр байгаа нь бөөр, уушги  ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөлөл үзүүлэх шалтгааны нэг болдог байна.

Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд том хүнийг бодоход илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхдийн төрөл бүрийн өвчлөлийн үндэс болдог байна.

 ДЭМБ: Жилд 35,000 хүүхэд химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын судалгаагаар жилд 15-аас доош насны 35,000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг бөгөөд түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурьджээ.

Хүүхэд эхийн хэвлийд үр хөврөл байх үеэсээ л эхэсээр дамжин, химийн бодист өртөж эхэлдэг байна. Зарим төрлийн химийн хорт бодисууд нь нярай хүүхдийн гол тэжээл болох эхийн хөхний сүүнд их хэмжээгээр хуримтлагддаг.

Нярай хүүхдийн бие махбод нь химийн бодисоос хамгаалах, түүнийг хоргүйжүүлэх механизм хөгжөөгүй байдаг аж. Хүүхдийн тархи болон эд эрхтэний тогтолцоо нь байнга өсөж, хөгжиж байдаг ба ямар нэгэн гэмтэл, хордлогод маш эмзэг гэнэ.

Нярай хүүхдийн амьсгалалт хурдан, хооллолтын хэмжээ нь биеийн жинтэй нь харьцуулахад насанд хүрэгсдээс харьцангуй их байдгаас тэд ус, хүнс, агаараар химийн бодист өртөх нь их байдаг байна. Хүүхэд гадаа тоглож, ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд хэрэв тэдний тоглож буй орчин хүнд метал, пестицидээр бохирдсон байх тохиолдолд хорт бодист өртөх магадлал ихэсдэг болохыг эмч нар учирладаг.

 

САНАМЖ: Та хүүхэддээ тоглоом сонгохдоо дараах зүйлийг заавал анхаараарай!

36 сараас доош насны хүүхдэд тоглуулж болохгүй.


Европын стандартад нийцсэн гэсэн тэмдэглэгээ. Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг илтгэнэ. Гэвч яг үүнтэй адил Хятадын тэмдэглэгээ байдаг бөгөөд хүмүүсийн ихэнх нь энэхүү хоёр тэмдэглэгээг андуурах тохиолдол бхйдаг. Иймээс дээрх хоёр тэмдэглэгээний ялгааг зургаар харуулав.




Дээр дурдсан полифенил хлорид гэх химийн бодис агуулаагүй гэсэн тэмдэглэгээ.


Lion mark гэсэн энэхүү арслангийн тэмдэг нь таны хүүхдийн тоглоомын шошгон дээр байвал эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлага хангасан гэсэн тэмдэглэгээ юм.

Бесфенол-А гэсэн химийн бодис ороогүй гэсэн тэмдэглэгээ юм. Ийм төрлийн бодисын хүүхдийн мэдрэл дотоод шүүрэл, зүрх судас, дархлаа, нөхөн үржихүйн системд нөлөөлдөг. Иймд хүүхдийн угж сонгохдоо энэ тэмдэглэгээтэйг сайтар хараарай. Мөн хүүхдийн тоглоом сонгохдоо: 

  • Хорт бодис агуулаагүй /шаардлага хангасан тухай лабораторийн шинжилгээ, дүгнэлт/
  • Элдэв гаж үнэргүй
  • Хурц үзүүр, ирмэггүй
  • Будгийн тогтворжилттой. Хөлс, шүлс ус чийгэнд тэсвэртэй.
  • Чихмэл тоглоом хурц, шовх үзүүр, ирмэгтэй хадаас, шилний хэлтэрхий болон хүүхдийн биед гэмтэл учруулах бусад зүйлгүй байх.
  • Угсармал тоглоомын бэхэлгээний хэсэг хурц үзүүр өнцөгтэй байвал тэр нь битүүмжлэгдсэн байх.
  • Сунах үйлчилгээтэй тоглоомын татах чангаах эдлэл нь хамгаалалттай байх ба хоёр бэхэлгээний хоорондын зай нь ажиллаагүй байхад 3 мм байх.
  • Хийлдэг тоглоом нь битүү клапан бөглөөтэй байх.
  • Хүүхдийн хараанд гэмтэл учируулахуйц сумтай бууны төрлийн ба харвах тоглоом үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглодог.
  • Шошго нь шаардлагатай мэдээллийг бүрэн агуулсан байх. Тоглоомын нэр төрөл, ашигласан түүхий эд, үйлдвэрлэсэн байгууллагын нэр хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан, угаах ариутгах зааврыг бичсэн байх гэх зэрэг.

Энэхүү нийтлэлээрээ чанаргүй тоглоом хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж болох талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Иймд та хүүхэддээ тоглоом сонгохдоо дээрх эрсдэлийг санахад илүүдэхгүй бизээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page