Баянгол дүүрэгт 60 ортой “Хүүхдийн II эмнэлэг” ашиглалтанд орлоо

2018 оны 05 сарын 31

Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий  “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, БГД-ийн иргэд оролцлоо. 

Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Хүүхдийн II эмнэлэг” нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ. Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт 4 эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм байна. Үүний сацуу Япон улсад үйлдвэрлэгдсэн, нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ.

Тус дүүрэгт өнгөрсөн 2017 оны зургадугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ахмад настны 60 ортой эмнэлэг ашиглалтанд орж байсан бол, өдгөө “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг хийж байна. Дашрамд дуулгахад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг тун удахгүй ашиглалтанд орох юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2018 оны 05 сарын 31

gaxai Erdene end bol iluudsen

0  |  0
зочин(66.181.186.61) 2018 оны 05 сарын 30

Гахай Эрдэний цаахан зогсч бгаа бас нэг гахай бол нийслэлийн эрvvл мэндийн газрын дарга Темербаатар гдг гахай бас тереес терсен тэрбумтан. Хавдарын дарга хийж бхдаа гахай болтлоо баяжсан. АТГ энэ хvнийг яагаад шалгадаггvй вэ? Шийлгийг шоронд явуулсан хvн. Энийг шалгавал их юм гарна. Гомо су-тай сvрхий найз гэхээр бас сонин

0  |  0
BGD IIN IRGEN(64.119.16.139) 2018 оны 05 сарын 30

HEHE ENE ERDENE GEDEG HUN MUULUULAAD BH YUM GEHDEE BGD MON CH IH YUM HIIH YUMDAA

0  |  0
Top