Хутга урлаачид “Ирт хутга”-аар тэмцэлдэв

 Дархан хотын залуучуудын “Монгол хутга” бүлгэмийн нэрэмжит  хутга урлаач, сонирхогчдын дунд зохиогдсон “Ирт хутга 2018” тэмцээн зургадугаар сарын есний өдөр Дархан уул аймгийн “Зулзагын гол” амралтад зохиогдлоо. Тэмцээнд нийт 11 оролцогч оролцсоноос нэгдүгээр байрт Улаанбаатар хотын харьяат Ц.Гантөмөр, Төв аймгийн Дашинчилэн сумын харьяат С.Дэмбээ, гуравдугаар байрт Улаанбаатар хотын харьяат О.Ууган-Эрдэнэ дархчууд тус тус шалгарчээ.

Оролцогчид дараах даалгаваруудыг гүйцэтгэжээ.

  1. 5х7 см банз цавчих
  2. Лаазтай ус цавчих
  3. Эгнүүлэн тавьсан 15ш цэвэр усыг цавчих
  4. Хуйлсан эсгийг гурван удаа зүсэх
  5. Унжуулж өлгөсөн олс цавчих
  6. Цэвэр устай савыг босоо байдлаар цавчих
  7. Хоёр төрлийн бөмбөгийг өнхрөх явцад нь цавчих
  8. Өлгөж тогтоосон цаас зүсэх  даалгавар тус бүр 10 үйлдэлтэй ба нийлбэр нь 100 оноо байх аж.

Анхдугаар тэмцээн нь 2017 онд Улаанбаатар хотноо  зохион явагдсан бөгөөд энэ жилийн хувьд хөдөө орон нутгаас хутга урлаач, сонирхогч нар идэвхтэй оролцож хутганыхаа чанар хийцийг сорин өрсөлдсөн байна.

Ч.Бүжин


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Zochin [ 64.119.19.74 ]      |     6-р сарын 13 -нд, 21:12 минутанд

Dashinchilen khaana baidgiig medehgvi yu khoorhiisdoo

зочин [ 202.21.100.138 ]      |     6-р сарын 13 -нд, 10:09 минутанд

Наад тоглоомоо боль доо.зүггүй хүүдүүд нь дурайгаад бие биенээ гэмтээнэ шүү.

Go to top of page