Нөхөн болон дахин сонгуульд МАН хамгийн олон суудал авчээ

2018 оны 07 сарын 04

Өнгөрсөн зургадугаар сарын 24 болон 30-ны өдрүүдэд 11 аймгийн 30 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөлөө. 

Аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүний олонх буюу 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ. Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхын санал авч ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхын санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна. 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн,(202.179.25.77) 2018 оны 07 сарын 05

яанаа энэ Хөдөөний Тэнэгүүдыг

0  |  0
Иргэн хөх чоно(49.0.147.129) 2018 оны 07 сарын 05

Удахгүй ард түмэн коммунизм мөхөж байгааг ойлгоно. 20 он шал өөр төрхийг харуулна. Арай ядан хүрсэн ирц, өрсөлдөгч нарын хоорондох дөнгөн дөнгөн саналын зөрүүг анзаараарай. Зуун чавка уралдахад нэг нь түрүүлнэ шүү дээ. Ирээдүйд бүх юм сайхан болно. Дэлхийн дэвжээнд хоцрогдсон үзэл суртал яаж нурж байгааг бид харж байгаа. Куба хойд солонгосын сүүлийн үеийн алхмуудыг ай.................................

0  |  0
Төв аймгийн хужаа(27.123.214.93) 2018 оны 07 сарын 05

Төв аймгийнхан Хүрээнд байсан наймаачин хужаагийн эрлийзүүд гэдгээ нотлож хужаа М. Энхболдоо сонгодог

0  |  0
Хөдөөний оркууд үх(27.123.214.93) 2018 оны 07 сарын 05

60 тэрбумынханыг дэмжээд байгаа малнууд хишгээ горьдоод тэтгэвэрт гаралгүй үхтлээ ажлаад мангартаад байж дээ. Муусайн хөдөөний оркууд хөгжлийг гацааж хулгайчдыг өөгшүүлдэг

0  |  0
Иргэн(202.179.31.105) 2018 оны 07 сарын 04

Манай МАН нам мандтугай. 60 тэрбум гэж орилоод байсан новшнууд одоо ойлгов уу. Биднийг Монголын ард түмэн дэмждэг юм. Ардын нам, ардын засаг мандтугай

0  |  0
Top