Дорноговийн харваачид тэргүүлж, Төмөр замын баг удааллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 12

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Шагайн харвааны тэмцээнд энэ жил 88 багийн 720 харваач өрсөлдөснөөс 250 орчим нь улс, аймгийн цолтой мэргэн харваачид байгаа юм байна.

Цэц мэргэнээ гурван өдрийн турш сорьсон баг тамирчдаас Үлэмж дархан мэргэн С.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүн байр эзлэн Төрийн баяр наадамд тав дахиа тэргүүлсэн сайхан амжилт үзүүллээ. Харин хоёрдугаар байрт Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар” төмөр замын баг шалгарсан бол гуравдугаар байранд Хошой мэргэн н.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг шалгарлаа.

Энэ жилийн баяр наадмаар шагайн харвааны 16 цолтон шинээр төржээ.

С.Ууганбаяр

www,zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одко(64.119.17.25) 2018 оны 07 сарын 15

Дорноговьчууд шагайн харваанд аатай юмаа. Сүүлийн үед илүү сайн хөгжиж байгаа нь Отгонбаяртай холбоотой байх шүү. Сайн эр дээ

0  |  0
Top