Үерт автсан нутагт тусламж үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

Дорноговь аймгийн Айраг суманд үер буусын улмаас галт тэрэг замаасаа гаран унаж, олон айл өрхийн иргэд өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлдсэн билээ.

Тиймээс Засгийн газраас үерт автсан айл өрхүүдэд гэр нэмж олгох, өмссөн хувцаснаасаа өөр эд хөрөнгөгүй үлдсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэгсэл хувцас хүргэх, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Үүнээс гадна Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл судлаач, мэргэжилтнүүд 12-оос дээш насны хүүхэд багачууд,сурагчид, тэдний эцэг эхчүүдэд сэтгэл зүйн сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өглөө.  Мөн үерт автсан айлуудын их дээд сургуульд сурч байгаа дөрвөн оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, 43 хүүхдэд хичээлийн хэрэглэл, форм, болон хэрэгцээт зүйлийг өгч тусламж үзүүллээ.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top