”Тархи ба бясалгал” сэдвээр лекц уншив

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

Анагаах ухааны доктор Барри Керзен Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчдад “Тархи ба бясалгал” сэдвээр лекц уншлаа.

Тус лекцээр хүн бүрт тохиолддог стресс, депрессээс хэрхэн өөрийгөө хамгаалах, стресс, депрессийг хэрхэн тайлах, бясалгал хийхийн ач тус зэрэг олон сонирхолтой сэдвээр лекц уншиж, асуултад хариуллаа.

Анагаах ухааны доктор Барри Керзин нь хүний их эмч, багш, физикч мэргэжилтэй, буддын шашинт Америйн нэгдсэн улсын иргэн юм. Тэрбээр 1988 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хотод амьдарч, нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Мөн олон улсаар аялж, буддын гүн ухаанд суралцан, буддын гүн ухааныг анагаах ухаантай хослуулсан сургалт мөн бясалгал, энэрэл нигүүлслийн ач тусын тухай сургалт явуулж, бясалгал нь хүний тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгааны ажил хийсэн аж.

Барри Керзен АНУ-ын Вашингтоны Такомагийн их сургуулийн профессор, Төвдийн судалгааны төв институтын хүндэт профессор, Хонг Конгийн их сургуулийн хүндэт профессор (HKU), Вашингтоны Их Сургуулийн анагаах ухааны дэд профессор.

Мөн тэрбээр "Оюун ухаан ба Амьдрал" институтын судлаач гишүүн, Германы судалгааны институтын холбоонд энэрэн нигүүлсэхүйн талаар зөвлөгөө өгдөг байна. Altruism анагаах ухааны институтын үүсгэн байгуулагч, Япон улс дахь "Хүний үнэ цэнэ" институтын үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхийлөгч нь юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top