Японы телевиз “BTS” хамтлагийн хөтөлбөрийг цуцаллаа

Японы “Асахи” телевизийн удирдлагууд сүүлийн үед олны анхааралд өртөөд буй Өмнөд Солонгосын “BTS”хамтлагийн тоглолтыг цуцалжээ. “BTS” хамтлагийн гишүүн Жимин Нагасаки хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөж буйг дүрсэлсэн футболк өмссөн нь ийнхүү тоглолт цуцлах шалтгаан болсон байна.  “Асахи” телевизийн бүтэн цагийн хөгжмийн хөтөлбөрт тус хамтлаг олонд түгээд байгаа хэд, хэдэн дуугаа хүргэж, үзэгчидтэйгээ ярилцах хөтөлбөртэй байжээ.

Хамтлагийн долоон гишүүн өнгөрсөн баасан гарагт “Асахи” телевизийн хөгжмийн хөтөлбөрт оролцохоор ирсэн боловч хувцсаа буруу сонгосон нь ийнхүү цуцлахад нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор тус хамтлаг Япон улсад хийхээр төлөвлөж байсан бүх арга хэмжээнүүдээ цуцалсан байна.

“BTS” хамтлаг нь энэ онд дэлхий даяар шуугиан тарьж, Зүүн хойд Ази болон Америк тивд алдарт хүрч олон сая үзэгчтэй болсон юм. Залуу үеийнхний төлөөлөл болж НҮБ-ын индэр дээрээс илгээлт хүргэсэн Ази тивийн анхны хамтлаг, “Биллборд” хөгжмийн наадамд ая дуугаа өргөсөн Өмнөд Солонгосын анхны хамтлаг болоод зогсохгүй, АНУ-ын зах зээлд цомог нь тэргүүл “Биллборд”-ын шилдэг 100 цомгийг тэргүүлсэн юм. Твиттерт хамгийн олон дагагчтай хамтлаг гэдгээрээ “Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном”-д бүртгүүлсэн уг хамтлаг 2018 оны аравдугаар сард “Тайм” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд бичигдсэн билээ.

Б.АЗАА
WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

mgl [ 103.10.23.104 ]      |     2018 оны 11-р сарын 12 -нд, 03:22 минутанд

za poshel nahui omhii solongos hamtlag

ddd [ 49.0.140.68 ]      |     2018 оны 11-р сарын 11 -нд, 04:14 минутанд

harvaas undserheg gar bna. nuruun deer ni eh oronch uzel geed bichhihej. japan so 2 bie biende durgui, Japancuud Korea g 30 jil darlaj bsan bolhoor hariuga avch bga uhnaatain bhda

хха [ 202.9.42.174 ] 2018 оны 11-р сарын 11 -нд, 08:05 минутанд

хха ёооо хха юу уншчихваа?? ухаан санаа згр үү? үндсэрхэг үзэлтэй юм байна ч гэж байх шиг хха хэрэв тийм байсан бол UNICEF дээр дэлхийн нийт залууст уриалж ” би чиний хоолойг сонсохыг хүсч байна. чиний хэн байх, хаанаас ирсэн байх , арьсны өнгө чинь хаамаагүй зүгээр л өөрийнхөө тухай ярь, өөрийгөө сонс” гэж уриалахгүй байсан. Бас дээрээс нь BTS хамтлаг UNICEF тэй хамтарч ENDviolence хүүхдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн залуусыг хамгаалах Love myself гэх компанит ажил явуулдаг. Дээрээс нь ихэнхдээ тэдний хувцас эдр гадаад үзэмжийн зүйлсийг стиллистүүд нь зохицуулдаг.

Go to top of page