МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, бүлгийн гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Өнгөрсөн даваа гарагт /2018.11.12/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх саналыг гаргасан юм. Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(202.9.42.187) 2018 оны 11 сарын 15

бас л халзан цагаан хонь,,,,,

0  |  0
Г.Батнасан(103.194.176.117) 2018 оны 11 сарын 15

Хөөе Тогтохсүрэн ээ. Чи уг нь зөв л яваа юмсан. Чамайг шахаад хэцүү байна уу? Чамаас өөр нэр цэвэр гишүүн наад УИХ-д чинь үлдээгүй.одоо чамд баасаа наачихвал бүгд адил болчих гээд байна дүү минь

0  |  0
Top