Тайз, дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулах ”Мөнгөн мод” наадмын тов гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

Монгол Улсын засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар хамтран жил бүр тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчдийг тодруулж “Мөнгөн мод” цомыг гардуулдаг.

Шагнал гардуулах ёслолоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин, шилдэг бүжигчин, шилдэг соёлын өвийг өвлөн уламжлагч зэрэг номинацийг тодруулна. "Мөнгөн мод" шагнал гардуулах ёслол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top