УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд үргэлжлэх товтой байгаа. Эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Монголын улс төрд анх удаа нам харгалзахгүй нэгдэж, нам дамнасан МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаагаа илэрхийлээд байгаа билээ.
"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийт дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “АТОЗ”, “Олон нийтийн иргэний хяналт”, “Монгол хүн Монгол хүндээ туслая”, “Ардын эрхт түр хурлын төлөө”, “Иргэний нийгмийн хяналтын төв”, “Шударга ёс холбоо”, “Монгол төр нийгэмлэг”, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн” зэрэг 100 гаруй төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчид оролцохоо мэдэгдээд байна.
Ийнхүү олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаал болох учир жагсаал зохион байгуулагчдын зүгээс жагсагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өчигдөр /2018.12.26/ Төрийн ордонд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай уулзаж, бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар зөвлөлдсөн. Энэхүү уулзалтаар жагсаал болж буй хэсэг рүү том цүнх, савтай хүн оруулахгүй байх, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж согтуу хүн нэвтрүүлэхгүй байхаар тохиролцсон юм. Түүнчлэн зөөврийн бие засах газар ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр жагсаалд оролцож байгаа иргэд аюулгүй орчинд үгээ хэлж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байгаагаа зохион байгуулагчид онцолсон. Энэ нь ч зөв юм. Өмнө нь манайд тайван жагсаалд ийм хэмжээнд бэлтгэж, зохион байгуулж байсан нь ховор.
Хууль хяналтын байгууллагын зүгээс ч жагсаалд бэлэн байгаа ажээ. ЦЕГ-ын зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, аюулгүй байдлыг сахин ажиллахаа илэрхийлж байгаа. Тухайлбал, Сүхбаатарын талбайн дөрвөн талд электрон хаалга тавьж, металл илрүүлэгчээр иргэдийг шалгаж оруулах юм байна. Мөн зориулалтын хайс, талбайгаар жагсагчдыг тусгаарлах аж. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж Тагнуулын ажилтнууд ч жагсаалын үеэр ажиллахаар болжээ.
Жагсаал, цуглааны хөтөлбөрийн тухайд Төрийн ордны урд хэсэгт өрнөх бөгөөд шаргал ордныг тойрч гороолохгүй, харин аюулгүй орчинд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, улмаар төлөөллөө Төрийн ордонд оруулж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагынхаа хариуг авах юм байна.
Үндсэндээ "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн түүхэн жагсаалтай дүйцэхүйц өндөр ач холбогдолтой жагсаал болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа. Нөгөөтэйгүүр жагсаал зохион байгуулагч, аюулгүй байдлыг хангах байгууллагын төлөөллүүд урьдчилан дэг журмаа тохиролцож, бие биенээ харилцан хүндэтгэхээ илэрхийлсэн нь уг жагсаалын онцлог болж байна.
Жич: "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс Монголын улс төрд нүүрлэсэн системийн гажуудлыг засах үйлсэд олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа ба Сүхбаатарын талбайд ирэхдээ дулаан хувцаслахыг анхааруулжээ.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 25 )
Mie enhbold odoo bolioch ee. oor yalgah geed bgaa yum be
BI VVNIIG MASH ZOW JAGSAAL TSAGAA OLSON GEJ BODOJ BNA TSAGDAA TAGNUULIINHAND BAYARLLAA
манан арилсан ч өөр нэг анман гараад л ирнэ шүү дээ.Яаж ч чадахгүй .Одоо ч бараг гарч байх шиг.Энэ тогтолцоо системийг нь өөрчилбөл ямар юм гэхээс.
Мэдээлэл сайтай байх хэрэгтэй
1.Монгол Үндэстний Хүний Эрх Иргэний Хяналтын Хороо 2.АТОЗ, 3.Олон нийтийн иргэний хяналт, 4.Монгол хүн Монгол хүндээ туслая, 5.Ардын эрхт түр хурлын төлөө, 6.Иргэний нийгмийн хяналтын төв, 7.Шударга ёс холбоо, 8.Монгол төр нийгэмлэг, 9.Улсаа аврах ард түмний хөдөлгөөн зэрэг 100 гаруй төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчид оролцохоо мэдэгдээд байна.
1.Монгол Үндэстний Хүний Эрх Иргэний Хяналтын Хороо 2.АТОЗ, 3.Олон нийтийн иргэний хяналт, 4.Монгол хүн Монгол хүндээ туслая, 5.Ардын эрхт түр хурлын төлөө, 6.Иргэний нийгмийн хяналтын төв, 7.Шударга ёс холбоо, 8.Монгол төр нийгэмлэг, 9.Улсаа аврах ард түмний хөдөлгөөн зэрэг 100 гаруй төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчид оролцохоо мэдэгдээд байна.
угаасаа хөлсний бичээчид жинхэнэ ажилдаа орцон байгаашдээ. бүү тоо цуглаан жагсахлдаа идвэхтэй оролцоорой. өнөөдөрчиний хүүхэд бүтэн талх иддэг байж болно маргааш харин тал.талын талыг ч идээд сууж магадгүй мананг арилгах хэрэгтэй
Ene 4 -d bol terbum terbumiin asuudalaa zalgikh zorilgotoi?Uchiraa medekhgui zaluus d uamarch ashig baikhgui ee.
Батзандан дандаа ийм заваан турхирсан юм хийж байдаг 07 сарын 01 бас бөөн юм болгож хайран сайхан 5 хүний амь насанд хүргэх юм хийгээ биздээ.
Дэмжиж очноо
Энэ энхболд яагаад ухамсраараа огцрохгүй байгаа юм бол нийгмээрээ огцор гээд байхад энэ олон хүний эсэргүүцэл дарамттай биш байдаггүй юм байхдаа монголын түүхэнд ингэж их ад үзэгдсэн улс төрч байсан удаа бий юу бүр өмнөөс нь ядарчлаа
Albaar xvmvvs tcugluulaxaa bolioch ee CXDvvreg Bayanzvrx dvvrgees 800,800 xvn ch gex shig boliochee ubliin xvitend albadaad.....
Albaar xvmvvs tcugluulaxaa bolioch ee CXDvvreg Bayanzvrx dvvrgees 800,800 xvn ch gex shig boliochee ubliin xvitend albadaad.....
Энэ 5д итгэхгүй байнаа.худлаа бурагчид шүү дээ.
Аюурсайхан, Нямбаатар, Болд 3магадгүйм.БАТЗАНДАН ХУДЛАА. Эрх ашгаа тооцоолж байж хөдлөх хүн. Нам, холбоо дамжсан туйлбаргүй, ОюунЭрдэнэ худлаа Энхболдын суганы үс шт. Нөгөө талаас нь залгамжлагч