ШУУРХАЙ: ”МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” жагсаал эхлэхэд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд болно.

Эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар зохион байгуулж байгаа ба улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон 100 гаруй төрийн бус байгууллага, олон нийт дэмжиж буйгаа илэрхийлсэн.

"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс жагсаал болж буй хэсэг рүү том цүнх, савтай хүн оруулахгүй байх, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж согтуу хүн нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн зөөврийн бие засах газар ажиллуулах юм.

Түүнчлэн жагсаалд оролцож байгаа иргэдийг аюулгүй орчинд үгээ хэлж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох үүднээс ЦЕГ-аас Сүхбаатарын талбайн дөрвөн талд электрон хаалга тавьж, металл илрүүлэгчээр иргэдийг шалгаж оруулахын зэрэгцээ зориулалтын хайс, талбайгаар жагсагчдыг тусгаарлах зохицуулалт хийх юм.  

Жагсаал, цуглаан Төрийн ордны урд хэсэгт өрнөх бөгөөд ордныг тойрч гороолохгүй, харин төлөөллөө Төрийн ордонд оруулж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагынхаа хариуг авахаар төлөвлөөд байгаа юм.

Яг одоо Улаанбаатарт 10.25 цаг болж байна. Жагсагчдыг Сүхбаатарын талбай дахь зөвшөөрөгдсөн хэсэг рүү хараахан оруулж эхлээгүй байна.

 


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.222) 2019 оны 01 сарын 05

Энэ тэмцэлд ард түмэн ялж байвал дэмжинээ .Гэтэл өөр дүр зураг рарагдаад байх шиг .6сарын дараа бүх юм тодорхой болно доо.

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

ОДОО ИХ ХУРАЛ ЗАСГИЙН ГАЗАР EРӨНХИЙЛӨГЧ БҮГД ТАР ОГЦОР ! АДИЛХАН ЭРХТЭЙ БОЛЧИХООД АРД ТҮМНЭЭРЭЭ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО ДОО .

0  |  0
zochin(202.179.26.70) 2018 оны 12 сарын 27

M.Enchbold ogchorrrr

0  |  0
mungnii tuluh jagsaa(182.160.0.181) 2018 оны 12 сарын 27

ulsiinhaal tuluu jagsaguishuudee erh medel mungu tsaan ni baigaa uchraasl jagsaj baigaa shuudee uur zuilgui shine MANAN huuchin MANAN hoyr baildaj dundaas ni ulsaas mungu idsen OYUNerden metiin nuhduud uldeh gej l hicheesen jagsaal

0  |  0
Zochin(64.119.19.167) 2018 оны 12 сарын 27

Ulsin erh ashig edend hamaagui. 1han zorilgotoi. Ter ni bugdiinh ni huviin erh ashig, erh medel, ed hurungu. Terniihee tuluu heden huniig turhirch bna.

0  |  0
Zochin(66.181.160.77) 2018 оны 12 сарын 27

Tsuuhun hedhen mongolchuud saihan amidray gevel heseg bulgeeree idej dayjsan, shunalaa barij diilehee baisan enhbold tuunii hamsaatnuudiig huuli shuuhiin omno gem buruugiini shuulgej hatuu tseerluulen ni zov garts mun.

0  |  0
mi(103.212.116.190) 2018 оны 12 сарын 27

mi. unahgviee.idej duusaagvi b.aa gd b.ashvv

0  |  0
ЗОЧИН(202.9.42.24) 2018 оны 12 сарын 27

ЁСТОЙ ТЭНЭГТЛЭЭ

0  |  0
Энхболдыг огцруул(64.119.24.196) 2018 оны 12 сарын 27

ждүчдийн хэдэн гэр бүлийн төлөө хэн очихов дээ. Ми угаасаа зайлна. ЖДҮчид идсэн луйвардсанаа мартуулах гэж битгий давар. МОнголд МАН угаасаа хэрэггүй. Аймаар зохион байгуулалттай аймаар мөнгөний жагсаал .. ард түмэн өөртсөө сэтгэлээсээ гарч ирдэг юм

0  |  0
Zochin(66.181.161.22) 2018 оны 12 сарын 27

Mi ovogt zailchihad yagaad bolohgui gj

0  |  0
Иргэн(203.91.119.90) 2018 оны 12 сарын 27

Энэ тэнэгүүдийн үгийг сонсох гэж хөлдөж үхэх хүн байхгүй ээ?! Ийм л иргэдээ боддоггүй новшнууд төр самарч ард иргэдээр тоглоод байгааншдээ?! Энэ бүхнмй цаана ЗГ байна?! Түргэн огцруулах шаардлагатай болжээ?!

0  |  0
Top