Цэргийн үүрэгтний бүртгэл нэгдүгээр сарын 4-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

 

Нийслэлийн Засаг даргын А/723 дугаар захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2019 оны оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс 21-ний өдрийг дуустал ажлын өдөр 09.00-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдана. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабууд хуралдаж, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2019 оны бүртгэлийг удирдан зохион байгуулж, хяналт тавин ажиллах талаар зохицуулна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top