Нийслэлийн парламентын гацаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ Улаанбаатар хотын нэг сая 200 мянган хүний хувь тавиланг шийддэг чухал байгууллага. Хотын парламент ч гэдэг. Эндээс УИХ-ын цөөнгүй гишүүн улс төрд орох суурь тавьж, төлөвшсөн ч байх. Гэвч дүрдээ хэт итгэсэн НИТХ-ын төлөөлөгчид Хотын даргаа ч сонгож чадахгүйд хүрлээ. Сүүлийн үеийн шийдвэр, хурал хуйгаас нь харахад, нэг л их нэр сольдог л хурал боллоо. Элдэв гудамж, талбайн нэр сольдог зуршил Э.Бат-Үүлийн үеэс эхлэлтэй. Д.Сүхбаатарын нэрэмжит талбайг Чингис хааны нэрэмжит болгосон. Дараа нь МАН 34 суудал авснаар буцаагаад талбайн нэрийг өөрчилсөн.

Нийслэлийн орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцот үйлдвэрийн газрыг хаалттай хувьцаат компани болгож өөрчиллөө. "Монгол наадам" цогцолбор орон нутгийн өмчит газрын дүрэмд өөрчлөлт оруулсан санагдана. Мөн Авто худалдааны цогцолборын нэрийг өөрчилж, Олон улсын худалдаа, логистик төв болгосон. Зорчигч тээврийн нэгтгэл хувьцаат компанийг “Зорчигч тээвэр-3” болгон өөрчилсөн.

Энэчлэн хамгийн чухал асуудал болох Хотын даргаа сонгох гэж НИТХ оны өмнө хоёр гурван ч удаа хуралдаад барсангүй. Бас л хаа хаанаа эрх ашгаа бодоод, гэдийцгээж байгаа бололтой. Уг нь

МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын шинэ даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжээд байгаа.

Харамсалтай нь, өнгөрсөн оны сүүлийн өдөр хуралдсан хотын парламент маань ХОТЫН ДАРГЫГ тодруулж өгсөнгүй. УИХ, Төрийн ордонд улс төр бужигнаантай, УИХ-ын даргыг огцрохыг шаардаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл бас хотын даргын томилгоог тойрч НИТХ хойш суух нь ч бас юу билээ дээ...

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.108) 2019 оны 01 сарын 02

Юун аймаар мэддэг юм . Би Гантөмөрийг дэмжиж байна . Ардаар дутна шүү ардын намаа .

0  |  0
Сонгогч чинь(66.181.176.52) 2019 оны 01 сарын 02

Манай тойргоос сонгогдсон Ч. ГАНТУЛГА ТА хаана явна бид Хотын даргад АМАРСАЙХАНЫГ сонгох саналтай байгаа шvv! Бидэнд царайгаа харуулаачихаач !

0  |  0
ИРГЭН(66.181.161.109) 2019 оны 01 сарын 02

Нам бүлгүүд дэндэж байна... Иргэний эрхийг зөрчиж байна... Хууль ёс хаана байна.

0  |  0
Top