Төрийн албан хаагчтай холбоотой ЖУРМУУДЫГ баталлаа

2019 оны 01 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.09/ болж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа.

 

Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал, эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

 

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо.

 

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

 

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.203) 2019 оны 01 сарын 09

ХҮРЭЛСҮХ САЙДЫН ӨӨРИЙН ХИЙЖ БАЙГАА ӨНӨӨДРИЙН ҮЙЛДЛҮҮД ТОМИЛГОО ХУУЛЬ ЗӨРЧӨӨД БАЙХАД БИД ХЭНД ИТГЭХ ВЭ.

0  |  0
Кянзоф(37.174.70.17) 2019 оны 01 сарын 09

Чамад ирээхгуй ээ гишуунээ танай ажилдаг ногоо бохир байгууллага байдаг тэнд чинь ирнээ зугээр хулээгээд сууж бай даа гишуунээ.Одоо таа нар бугд айж эхлэж байхшиг бна.Бух унэнээ хэлээд хууль бусаар олсон бух хоронгоо хураалгаараа эрхэм их хурлын гишуудээ таа нарт ч бас хамаатай юм шуу.

0  |  0
зочин(103.14.36.6) 2019 оны 01 сарын 09

Одоо Төрийн албаны зөвлөлийг ажиллуулах шаардлагатай, Бундхорол мэтийн суудал бөглөсөн юмнуудыг зайлуулахгүй бол хууль хэрэгжүүлж чадахгүй

0  |  0
Top