Судалгааны төслийн сонгон шалгаруулалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

  • Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
  • Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх
  • Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
  • Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,
  • Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2019 оны  3 дугаар сарын  11 -ний өдрийн 18:00 цаг  хүртэл  HTTP://WWW.PROJECT.EDU.MN/ цахим хаягаар хүлээн авна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top