Монгол хүн байна даа... "UB comedy club" хоёр хуваагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Уучлаарай, ийм гарчиг өгсөнд. Энэ бол наргиа шүү. Олон нийтийн сүлжээнд өнөөдөр "UB comedy club" хоёр хуваагдсан тухай мэдээ хамгийн их анхаарал татсан сэдэв болоод байна. Ямар сайндаа "Монгол хүн байна даа, "UB comedy club" хоёр хуваагдчихаж" гэсэн наргиа хүртэл төрж амжихав...

Таван жилийн түүхтэй "UB comedy club"-ийг залуучууд андахгүй. Хошин урлагийн нэг төрөл болох стэндап комедиг Монголд хөгжүүлж яваа чадварлаг залуус сүүлийн үед хамтдаа харагдахгүй байгаад хүмүүс шүүмжлэлтэй хандах болоод байсан. Тэгвэл "UB comedy club"-ийн залуус хоёр хуваагдаж, нэг хэсэг нь өрх тусгаарлаж, шинэ клуб байгуулжээ.

Энэ тухай комедиан Б.Батбилэг "Бид хамтлаг байгаагүй. Бид бол стэндап клубын хувь уран бүтээлчид байсан. Хамтлаг биш учир салж байгаа гэж ойлгож болохгүй. Гэхдээ манай клубын зарим уран бүтээлчид гэрээгээ сунгахгүй гэдэг шийдвэр гаргасан. Тэр бол үнэн... Манай компани сүүлийн үед 40 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Энэ гэхдээ дотоод асуудал учир ихэнх хүмүүс мэдэхгүй байх. Энэ асуудлаас болж залуустайгаа ярилцаж, гэрээгээ шинэчилье гэсэн боловч зарим нь хүлээж аваагүй. Энэ бүхний дараа арай ч ийм олуулаа гарч явна гэж бодоогүй" хэмээн цахим хуудсаараа мэдээлэл хийлээ.  

Харин комедиан Б.Идэр-Oд пэйж хуудсандаа "Комедиан найзууд маань Улаанбаатар хотдоо "Comedy Lab Club" нэртэй, дахин нэгэн комеди клубыг төрүүлж байна. Баяр хүргэж, өндөр амжилтыг хүсье ээ! "UB Comedy Club" дээрээ өмнөх шигээ бүгд байнга хамт байхгүй болж байгаадаа гунигтай байгаа ч гэсэн урлаг маань улам өргөжиж байгаад баяртай байнаа. Хүмүүс биднийг салж байгаа юм уу гэж их асууж байна. Хариулт нь "Үгүй". Бид өргөжиж байна. Комеди гэдэг бол хамтлагийн зарчмаар явдаг урлаг биш. Нэг хүний урлаг шүү дээ. Би хувьдаа олон клубээр хэсч, бүх найз нарынхаа байгуулсан тайзан дээр гараад явж байхыг хүсдэг. Гадны улсуудад ийм л байдаг. Бидний араас маш олон хөгжилтэй залуус, өөрсдийгөө хурдтай хөгжүүлж байна. Маш олон хүнд, олон тайз хэрэгтэй. Стэндап комеди урлаг мандтугай!" гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.180.167) 2019 оны 03 сарын 12

Sant asar bataagiin uuriin ger buliin umch ni tgeed barag ed narta tsalin mungu ni deere nileen tatalddag shog gar bsiim shig bgan ymar ch hun tgeed uurt ni yaj hand ni haruig ni tegj l barina bataad uurt ni asuudal ih bii etest ni gj helhed shunal ihdwel shulam bolno

0  |  0
Top