Дүнжингарав хорооллын траншейнд хүүхэд, том хүн унаж бэртжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Хэд хоногийн өмнө Дүнжингарав орон сууцны хороолын 101 дүгээр байрны орцны үүдэн дэх траншейнд иргэн С унаж, эгэм нь хугарч, цээжин тус газраа зөөлөн эд нь тасарч хүнд бэртжээ. Уг траншей нь таггүй байсан бөгөөд  шатны хажууд хүн анзаарахааргүй газар байж. Иргэн С энэ талаар тус хотхоныг хариуцдаг Ганбиж ОСНАА-н газарт хандсан ч, үл тоомсорложээ. Дахин тус байгууллагад шаардлага тавин тус траншейг тагтай болгох шаардлага тавьсан байна. Энэ дагуу ОСНАА газар 110 дугаар байрны сагсан бөмбөгийн талбайн траншейны тагийг авчран  тавьсан байна. Ийнхүү хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байх хооронд 110 дугаар байрны хажуугийн траншейнд хүүхэд унаж бэртсэн байна. Харин Ганбиж ОСНАА иргэдийн гомдлыг барагдуулахаас цааргалж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Траншей(112.72.2.206) 2019 оны 04 сарын 18

Хариуцлага хаана байнаааааааа.

0  |  0
Top