ЧУУЛГАН: Д.Тэрбишдагва нар Оюутолгойн дүгнэлтийг яаралтай хэлэлцэхийг хүслээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

УИХ-ын өнөөдрийн /2019.10.18/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар яг одоо хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Гарцаагүй хэлэлцэх асуудалд оруулах нэг зүйл байна. Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Оюутолгойн дүгнэлт гараад жил боллоо. Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Ядаж энэ ондоо багтаж хэлэлцэх хэрэгтэй байна. Ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн гэрээг хэлэлцэж өгөхийг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлээ. 

Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд "Өмгөөллийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэж өгөхийг хүсэж байна. Учир нь, Ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны дарга нь алга" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Мал аж ахуйн өвөлжилт, бэлчээрийн даац зэрэг асуудалтай холбоотой асуулга тавьсан. Асуулгын маань хариуг сонсгож өгөхийг хүсэж байна. Тиймээс энд анхаарч өгөөч. Оюутолгойн дүгнэлт гараад урт хугацаа өнгөрлөө шүү. Үүнийг яаралтай нэг талд нь гаргахгүй бол болохгүй. Энэ байдлаараа замхарч, мартагдлаа" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Привет (192.82.73.253) 2019 оны 10 сарын 18

ОДОО БАЙГАА УЛС ТОРЧДИЙГ 2020 ОНЫ СОНГУУЛААР ЮУ Ч УЛДЭЭЛГУЙ БУГДИЙГ НЬ ООРЧЛОХ ХЭРЭГТЭЙ. УЧИР НЬ ТОЛГОЙ ДАРААЛАН БУГД РИО ТИНТОГИЙН АТГАНД ОРЖЭЭ. ШИНЭ ХУМУУС Л ЭНЭ ЛУЙВАРЫН ГЭРЭЭНД ООРЧЛОЛТ ХИЙЖ ЧАДНА

1  |  0
Зочин (203.91.115.54) 2019 оны 10 сарын 18

Яагаад хэлэлцдэггуй юм бол, естой сонирхолтой зуйл, ууний ард авилгал, зээл хахуул, хулгай, дээрэм бух зуйл байгаа учир хойшлуулаад байгаа нь ойлгомжтой, Могголчууд Минь босох цаг нь болоод л байшин шиг байна, зоригтой аавын сайхан хуухдууд байвал зохион байгуулаач, яадгийм Хувьсгал хийе

1  |  1
Top