МЭДҮҮШТЭЙ: Хятад руу хийх нислэгээ зогсоосон компаниуд

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан дэлхийн даяар хэд хэдэн иргэний агаарын тээврийн компаниуд тус улс руу хийх нислэгээ түр зогсоогоод байна.

Одоогийн байдлаар дараах компаниуд албан ёсоор МЭДЭГДЭЛ гаргажээ. 
 

  • Германы Lufthansa
  • Австрийн “Austrian Airlines”
  • ОХУ-ын “Azur air”, “iFly”, “Nordwind”, "Аэрофлот", “S7” компаниуд захиалсан тийзээ буцаан өгөхийг санал болгосон бол "Уральские авиалинии" Хайнань руу хийх захиалгат нислэгээ түр зогсоогоод байна.
  • Вьетнам улс Ухань хотын чиглэлийн агаарын харилцаа холбоогоо зогсоосон.
  • Индонезийн “Lion Air”
  • Британийн “British Airways”
  • Финландын “Finnair”
  • Сингапурын “Scoot” /Ухань/
  • Казахстан, Гүрж гуравдугаар сарын 29-ныг хүртэл хязгаарлалт тогтов
  • Украины олон улсын агаарын тээврийн компани
  • Таиландын “Thai Air Asia” /Ухань/
  • Малайзын “”Airasia” /Ухань/
  • Японы “All Nippon Airways” /Ухань/
  • Өмнөд Солонгосын “Korean Air Lines” /Ухань/
  • Испанийн “Iberia” /Шанхай/
  • Канадын “Air Canada”
  • Энэтхэгийн “Air India” /Шанхай/
  • АНУ-ын American Airlines /Шанхай, Бээжин/, “United Airlines”
  • Швейцарын “Swiss Air Lines”

Холбоотой мэдээлэл


ОХУ гуравдугаар сарын 1-нийг хүртэл хилээ хаалаа

ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг Шадар сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдлээ. 

Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаана гэдгийг РИА Новости мэдээллээ.

Татьяна Голикова хэлэхдээ БНХАУ-д байгаа орос иргэдийг нутагт нь буцаан авчирна гэсэн байна. БНХАУ-аас Амур мужийн засаг захиргааны төв Благовещенск руу 213 орос иргэнийг хүргээд байгаа аж.

Алс Дорнодод хилийн боомтууд Цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахгүй байгаа. БНХАУ Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор хил нээгдээгүй байсан. Тэгвэл коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэрийг гаргалаа. 


Казахстан улс хятадтай залгаа хилээ хаалаа

Мөн өнөөдөр Казахстаны Засгийн газраас коронавирусийн аюулаас эх орноо хамгаалахын тулд хэд хэдэн шуурхай арга хэмжээ авснаа зарлалаа. Одоогийн байдлаар Казахстанд тус өвчний халдвар илрээгүй байгаа ч Хятадтай залгаа хилээ хаасан байна.
 

  • Энэ сарын 29-нөөс эхлэн Казахстан, БНХАУ-ын хоорондох  автобусны хөдөлгөөнийг зогсоолоо.
  • Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хоёр улсын хоорондох суудлын галт тэрэгний маршрутыг хаана.
  • Хоёрдугаар сарын 3-наас агаарын тээврийг зогсооно.
  • Мөн Хятадын иргэдэд виза олгохоо больсон байна.

Олон улсын теннисийн холбооноос Холбооны Цомын тэмцээнийг Хятадын Дунгуанаас Казахстаны Нур-Султанд шилжүүлэх хүсэлт тавьсныг зөвшөөрсөнгүй.


Монгол Улс хилийн боомтоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн

Монгол Улсын хувьд Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргасан ба энэ дагуу 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд дараах хязгаарлалтыг хийж эхэлсэн.
 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД
 

  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн,
  • Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг хартяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн,
  • Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
     

Анхаар: Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй.


ГАДААДЫН ИРГЭД
 

  • Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны “J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын “Буянт-Ухаа” боомт болон төмөр замын “Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй.
  • Монгол Улсад зорчих “J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ.


Монгол, Хятадын хилийн боомтууд хэлэлцээрт заасан цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд хилийн боомтуудыг хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохгүйгээр зөвхөн дээр дурдсан хязгаарлалтуудыг хийж байгааг Хил хамгаалах газраас мэдээлсэн. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 30

khurelsukhee yugaa khuleegeed baynaa? khilee todorkhoi khugatsaagaar khaagaad nisleg , tumur zamaa zogsoogooch , zaawal b khaldwar orj irj khun ukhekhiig khuleegeed baygaa yum uu?

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 30

khurelsukhee yugaa khuleegeed baynaa? khilee todorkhoi khugatsaagaar khaagaad nisleg , tumur zamaa zogsoogooch , zaawal b khaldwar orj irj khun ukhekhiig khuleegeed baygaa yum uu?

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 30

khurelsukhee yugaa khuleegeed baynaa? khilee todorkhoi khugatsaagaar khaagaad nisleg , tumur zamaa zogsoogooch , zaawal b khaldwar orj irj khun ukhekhiig khuleegeed baygaa yum uu?

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 30

khurelsukhee yugaa khuleegeed baynaa? khilee todorkhoi khugatsaagaar khaagaad nisleg , tumur zamaa zogsoogooch , zaawal b khaldwar orj irj khun ukhekhiig khuleegeed baygaa yum uu?

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 30

khurelsukhee yugaa khuleegeed baynaa? khilee todorkhoi khugatsaagaar khaagaad nisleg , tumur zamaa zogsoogooch , zaawal b khaldwar orj irj khun ukhekhiig khuleegeed baygaa yum uu?

0  |  0
зочин(66.181.183.246) 2020 оны 01 сарын 30

Хамгийн ойрхон, хамгийн уртаар хиллэдэг манайх яагаад хилээ хаахгүй байнаа.

0  |  0
zochin(27.219.195.215) 2020 оны 01 сарын 30

hil haahgui bh n hen negend sonirhol baina daa.yadaj busad uls ornoos jishee awaasai.

0  |  0
Top