Америк, Австрали улсууд БНХАУ-аас ирсэн иргэдээ ТУСГААРЛАВ

2020 оны 01 сарын 30

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн голомт болсон БНХАУ-ын хөл хорио тогтоосон бүсээс АНУ 195 иргэнээ нутагтаа аваачсан байна. Гэхдээ тэдгээр иргэддээ эрүүл мэндийн үзлэг хийж,  Калифорни дахь нисэх хүчний  баазад түр тусгаарлажээ.

БНХАУ-аас буцаж ирсэн иргэдээс халдварын сэжигтэй нэг тохиолдол байгаа аж. Тухайн иргэнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор хариу нь гараагүй байна. 72 цагийн дараа гэхэд онош тодорхой болно гэж USA Today мэдээлсэн байна. 

Одоогоор АНУ-ын 1000 гаруй иргэн БНХАУ-ын хөл хорио тогтоосон бүсэд байгаа аж. Иргэдээ нутагт нь авчирна гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа.

Бусад улс орнууд ч БНХАУ-аас иргэдээ  буцаан авчирч байна. Япон улсын 206 иргэн өчигдөр Ханеда нисэх онгоцны буудалд буусны дараа “Никкон Стийл”-ийн Ухань дахь салбарын мэргэжилтэн тэнд нөхцөл байдал хүнд байгааг мэдэгдсэн. Японы иргэдээс гурав нь коронавирусын халдвар авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй.

Австрали улс гэхэд Ухань хотоос авчирсан иргэдээ тусгаарлан, арал дээр хэсэг хугацаанд байлгана, эрүүл мэндийн байдлыг нь хянана гэдгээ Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.62) 2020 оны 01 сарын 30

manaixan shuud oryylaad bdag xyjaa narig ene xeden dargnarig yai daa

1  |  0
ХИЛЭЭ ХАА(43.242.242.24) 2020 оны 01 сарын 30

Монгол улс воган воганаар нь хүн авчирчаад тусгаарлаач. Орж ирсэн хүмүүс халуун бууруулах эм уугаад орж ирсэн. Нууц хугацаа 15 хоног байхад эрүүл гээд шууд явуулж байна. Оношоо ч тавьж чадахгүй байж. Энэ ЗАСГИЙН ГАЗАР төрийн ордонд зах ажиллуулахыг ЗБ-даа сайн юм байна лээ. ДЭМБ онц байдал зарлах гээд түгшиж байхад ЗАСГИЙН ГАЗРЫн гишүүд гэж малнууд хилээ хаахгүй санаа амар сууж байх юм. Хаа холын АНУ, Англи улс Хятадын нислэгийг цуцлаж байхад Онцгой комиссын өвөө Энхтүвшин юу хийж байна аа. Дэлхий анхааруулаад байхад ямар ч мэдрэмжгүй. Тахал орж ирвэл яаж хүчин мөхөсдөхөө мэддэггүй юм байх даа

2  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 30

MANAYKH INGEJ TUSGAARLASAN UU?

1  |  0
Top