Конор МакГрегорын авга эгч коронавирусээр нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Ирландын холимог тулаанч Конор Макгрегор Instagram хуудсаараа дамжуулан, авга эгч нь КОВИД-19 вирусийн халдвараар нас барсныг мэдээллээ.
 


Конор “Байгалийн энэ гамшгийн дайралтаар бид ариун цэврээ сахих зуршилтай болж байна. Үүний ачаар бид улам хүчтэй болно. Гар нүүрээ сайн угааж байгаарай. Би үргэлж ариун цэврийг сахидаг. Гэхдээ энэ нь хангалттай бус байна. Энэ гэрэл зургийг би Дублин хотын студид хийлгэсэн. Би хандив өргөж байгаагаа зарлах ёстой байлаа. Гэрийнхнээ дагуулан студид очоод сууж байтал утас дуугарч, хайртай авга эгч Энн маань нас барсан мэдээ дууллаа. Ээжийн минь эгч. Энэ муухай вирусээс болж нас барж. Энэ дэлхийд юу болоод байна даа” гэж бичсэн байлаа.
 

Top