АНУ-д коронавируснээс шалтгаалж 57 хоригдлыг суллана

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Америкийн Орегон мужийн удирдлагууд коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор шоронгоос 57 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. Мужийн захирагч Кейт Брауны мэдэгдсэнээр нийгэмд ихээхэн аюул заналхийлэхгүй 57 хүний шийтгэлийг бууруулахаар болсон байна.

Өмнө нь дөрөвдүгээр сард Перу улсын Хуульзүйн сайд Фернандо Кастаньеда тус улсын удирдлагууд коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 3000 мянга орчим хоригдолд өршөөл үзүүлэх бодолтой байгааг мэдэгдэж байсан юм.

АНУ-ын Засгийн газар өмнө нь коронавирусний цар тахалтай холбоотойгоор олгосон тэтгэмжийг 1.4 сая гаруй “амьгүй албат” авсан талаар мэдээлсэн билээ. 1.4 тэрбум ам.долларын тэтгэмжийг 1.1 сая талийгаачид шилжүүлсэн байна.

 

Top