КОВИД-19 | Туркт хязгаарлалтын дэглэмийг сулруулснаар халдвар өслөө

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Туркт хоногт коронавирусний халдварын 1053 тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ. Туркт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 50.545 шинжилгээ хийхэд 1000 гаруй нь эерэг гарсан байна.

Түүнчлэн хоногт “СOVID-19”-ийн халдварын улмаас 19 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 5260 болжээ.

Туркийн нийт халдварын тоо өнөө өглөөний /2020.07.08/ байдлаар 207.897 болсон байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь “COVID-19”-ийн халдварын тархалтын улмаас улс орондоо тавьсан хязгаарлалтын дэглэмийг сулруулж байгаагаа мэдэгдсэн юм.

ДЭМБ-ын зүгээс зарим улс хөл хориогоо сулруулснаас болж өвчлөлийн хоёр дахь давлагаа үүсэх эрсдлийг нэмж байгааг анхааруулсан. Иймээс улс орнууд хөл хориог сулруулахдаа шинжлэх ухааны үндэстэй, судалгаатайгаар хандахыг зөвлөж байна. Улс орон эдийн засгаа сэргээх нь зөв ч цаг үеэ олоогүй арга хэмжээ авах нь аюултай юм.

 

Top