Урлаг, спортын тойм: Гавьяат С.Жавхлангийн тоглолт УИХ-ын гишүүдийн захиалганд дарагдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

 

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн урлаг, спортын мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.  

 

“Хэцүү анги” кино роман болж үзэгчдийн гар дээр о...

 

...Кино үзэх, эх зохиолыг унших нь ялгаатай. Дэлгэцийн ямар ч сайн бүтээл эх зохиолоо гүйцдэггүй гэдэг. Роман уншиж буй хүн зүрх сэтгэлдээ Сүнжид багш, Тэмүүн, Билгүүн, Сувдыг бий болгож, тэдний дотоод сэтгэл, бодолтой түлхүү танилцана. Өөрөөр хэлбэл...

 

Д.Дэлгэрцэцэг: Мөрөөдөл дотроо амьдарч байна

 

...-Тийм хүсэл бага. Багш, найруулагчид "Мэргэжлээрээ ажиллах болсон юм биш үү" гэж хэлдэг. Рок, попын тогоонд ортлоо олон давааг тууллаа. Хүссэндээ хүрэхийн тулд өөрийгөө маш их дайчилсан. Тийм болохоор дуулах нь л сайхан. Энэ замыг сонгосондоо хэзээ ч харамсаж байсангүй. Хүсэл мөрөөдөл дотроо амьдарч байна.

-Ирээдүйд кинонд тоглооч гэсэн санал ирвэл хүлээж авах уу?...

 

Гавьяат С.Жавхлангийн тоглолт УИХ-ын гишүүдийн з...

 

...Аргагүй л төрмөл авъяастай болохоор ард түмэнд хүлээн зөвшөөрөгддөг.  Сонгуулийн уур амьсгал хэдийнэ ороод байгаа өнөө үед УИХ-ын гишүүд гавъяат С.Жавхлангийн үнэ төлбөргүй тоглолтоор дамжуулан сонгогчидоосоо оноо авах алтан боломжийг   алдахгүй ашиглахаар захиалга өгөөд эхэлсэн гэнэ. Анхны захиалгыг ...

 

Байт харваачид холимог хос төрөлд IV байр эзлэв ...

 

...Тус тэмцээний холимог харваанд 34 баг оролцсоноос Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар Украин, АНУ, БНХАУ-ын тамирчдыг ялж, хүрэл медалийн төлөө БНСУ-ын хосод ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарсан нь манай тамирчдын хамгийн дээд амжилт болов. Дэлхийн цомд 110 эмэгтэй “алтан зурхай”-д гарч цэц сориход ОУХМ Б.Урантунгалаг урьдчилсан харваанд...

 

Чөлөөт бөхийн ирээдүй өнгөтэй байна

 

...Монголын багийн хувьд эрэгтэй зургаа, эмэгтэй найман бөхийн бүрэлдэхүүнтэй очсон байна. Тэмцээний эхний хоёр өдөрт болсон эмэгтэйчүүдийн барилдаанд оролцсон Монголын бөхчүүд найман жингийн зургаад нь медалийн тавцанд зогсож чадсанаар...

 

Х.Үнэнхүү гавьяат бие даасан тоглолтоо хийнэ

 

...“Хүрээний хөөрхөн Дэнсээ юу”, "Нүд хөмсгийг чинь харъя л даа", "Бүүвэй ээж" зэрэг олон сайхан дуугаараа үзэгч олны талархлыг хүлээсэн гавьяат жүжигчин Х.Үнэнхүү "Амин ертөнц" бие даасан тоглолтоо хийнэ. Энэ сарын 20-нд болох түүний тоглолтод...

 

Рагу: Өөрийн таалагдсан газраа нүүдлийн шувуу шиг ...

 

...-Хэн, хэнтэй хамтран ажиллав. Монголын мэргэжлийн дуучдад ямар үнэлэмж өгөх вэ?

-"Камертон", "А-Sound” хамтлаг, Наран, Чинбаа, Т.Ариунаа, Б.Сараа, Чука, хийлч Дээгий гээд нэрлээд байвал олон. Монгол дуучид сайн нь үнэхээр сайн. Муу нь зүгээр л нэг байдаг л дуучид. "Киви" хамтлагийн зураг, хувцаслалт нь аймар гоё сүртэй. Тэгсэн хэрнээ дуу нь...

 

Самбочид онцгой амжилт үзүүлж дөрвөн алттай ирлээ

 

...нарын дөрвөн бөх алтан медалийн эзэн боллоо.Тэгвэл залуучуудын ангилалд 62 кг-д "Хонгор нутаг" дэвжээний Б.Эрхбаяр, +100 кг-д "Женко" клубийн Д.Цэрэнтогтох нар, өсвөр үеийнхний эрэгтэй 52 кг-д БТСДуС-ийн Г.Мөнхбат, 56 кг-д мөн сургуулийн М.Ганболд нар хүрэл медаль хүртсэн юм. Самбо бөхийн тив, дэлхийн тэмцээний дараа оролцогчдын дунд нээлттэй болдог уламжлалтай "Оддын тэмцээн"-ээс...

 

Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун: Өөрийгөө хайрлах, ...

 

...Одоогийн залууст ийм л чадвар дутуу юм шиг санагддаг. Охид, залуус архи их ууж байна. Өөртөө хайртай хүн архи уухгүй шүү дээ. Бидний үед залуус ухамсар өндөр, зорилгодоо үнэнч байжээ. Одоо ийм залуус байгаа ч дийлэнх нь зорилго чиглэлгүй, бааранд сууж архидаж хайран залуу нас, цаг хугацаагаа үрж байгаад харамсдаг. Үр бүтээлгүй өнгөрүүлсэн цаг мөч бүхнээ...

 

Ө.Уянга: Хөрөнгөтэй нь урлагийг мэдэрч чаддаггүй л...

 

...-Манай уран бүтээлчид сонгодог урлагийн төрлүүдээр хэрхэн мэргэшсэнээ улсдаа төдийгүй дэлхийн тайзан дээр харуулдаг болохоор би муу яваа гэж боддоггүй. Үүнд сонгодог урлагийн мэргэжилтэн бэлтгэж буй соёл урлагийн сургуулиуд маш их хувь нэмэр оруулж байна. Эдгээр сургуулийн багш нар ОХУ, Болгар, АНУ зэрэг сонгодог урлаг хөгжсөн оронд суралцаад өөрийнхөө гараас сайн уран бүтээлчдийг төрүүлж байна.

-Сүүлийн үеийн үйл явдлуудыг анзаарлаа. Дуурийн дуучид яагаад "Аида" дуурийг онцолж гоё гээд байгаа юм бол?...

 

Баавар баригджээ

 

...Тэрээр дуулахаасаа илүү мөнгийг өөрийн ажиллуулдаг “Терразас” пабаас олдог гэнэ. Өөрийн эзэмшил болох пабдаа мөрийтэй тоглоомчдыг үе үе цуглуулан, түрийвчээ түнтийлгэж “бут авдаг” нь Чингэлтэй дүүргийн цагдаагийнхны хараанд өртсөн бололтой. Цагдаа нар пабд нь очиж шалгахад...

 

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийн туслах дасгал...

 

...Мөн зуны хөл бөмбөгийн сургалтыг заахаар Гүржийн мэргэжлийн хөл бөмбөгчин UEFA-ийн  Грассрутс программын зөвлөлийн гишүүн Гаёс Дарсадзе хүрэлцэн ирсэн байна. Манай хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ирсэн Жак Дэвимэ нь UEFA-ийн зөвлөлийн гишүүн бөгөөд...

 

“Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяагийн тогл...

 

...Ирэх долдугаар сарын 7-нд "Шуранхай" хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр 2004, 2007 онд гаргаж байсан цомгийнхоо дуунууд болон сүүлийн үеийн уран бүтээлээ толилуулах аж. Тоглолтод...

 

Кикбоксын УАШТ эхэллээ

 

...Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй байгууллагын 200 гаруй тамирчид, Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг хөдөө орон нутгийн шилдэг тамирчид 152 медалийн төлөө өрсөлдөх юм. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай бөгөөд өчигдөр залуучуудын тэмцээнээр эхэллээ. Тэмцээний ялагчид...

 

Нийслэлийн спортынхон амжилт арвин байна

 

...Жил бүр нийслэлийн биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн спортын газраас ажлаа тайлагнадаг болоод чамгүй хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ арга хэмжээнд нийслэлийн бүхий л дүүргийн БТСХ-ныхон идэвхтэй оролцож өнгөрсөн цаг хугацаанд зохион байгуулсан тэмцээн, уралдаан болон ямар тэмцээнд хэрхэн амжилт үзүүлсэн зэрэг ажлаа олон нийтэд дэлгэн харууллаа. Нийслэлийн дүүргүүдийн...

 

Т.Баттөгс медалийн оосроос атгаад алдав

 

...Португалийн нийслэл Лиссабон хотноо болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд цор ганцаар очиж зодоглосон 57 кг-ын жингийн тамирчин Т.Баттөгс шагналт тавдугаар байрт шалгарсан байна.  Манай туршлагатай тамирчны нэг Т.Баттөгс нь 2008, 2009 оны Азийн АШТ болон "Гуанжоу-2010" Азийн наадмын хүрэл медальтай юм. Тэр сая зодоглосон тэмцээндээ эхний тойрогт...

 

Урлаг, спортын мэдээллийн алба.  

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top