Явган хүний зам, гарцан дээр зогсдог жолооч нарыг журамлана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Сүүлийн жилүүдэд нийслэл хотын замууд өнгө зассаар байгаа хэдий ч уулзварууд дээрх замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа. Энэ нь нэг талаар авто тээврийн хэрэгсэл олноор нэмэгдэж байгаатай холбоотой ч бас замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог жолооч нараас багагүй шалтгаалдаг. Уулзварууд дээр түгжрэл үүсч буй шалтгааныг судалж, Замын цагдаагийн газраас бүх уулзваруудад хөдөлгөөнийг хязгаарласан бүс тогтоохоор болжээ. Хэрвээ хязгаарласан бүсийг давах, явган хүний зам, хөдөлгөөний зураас байсаар байтал давж зогсдог, гарцан дээр зогсдог жолооч нарыг журамлах юм байна. Ингэснээр уулзварын нэвтрэх чадвар сайжрах ажээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top