“Хаадын тоглоом” цувралын од Натали Дормер ээж болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

“Хаадын тоглоом” цувралын од, жүжигчин Натали Дормер 39 насандаа ээж болжээ. Тэрбээр охинтой болсноо гурван сар нууцалж чадсан байна.

Жүжигчин бүсгүй цар тахал эхэлснээс хойш олны нүдэнд харагдахаа больж, хөл хүнд гэдгээ нууц байлгаж чаджээ.

Натали Дормер болон түүний найз залуу, жүжигчин Дэвид Оукс нар 2019 оноос хойш үерхэж байгаа аж. Хөл хорионы үеэр хамт амьдарсан тэд хүүхэдтэй болохоор шийдсэн гэнэ. 

Натали нэгэн подкастанд орохдоо “Цар тахлын үеэр хүмүүс өөр юу хийх байсан гэж? Энэ бол жирэмслэхэд маш тохиромжтой үе. 30 жилийн дараа охин маань “Би ковидын хүүхэд” гээд яриад сууж байх ч юм билүү” хэмээн ярьсан байна.
 

Жүжигчин бүсгүй охиноо төрүүлсний дараа маш бага унтдаг болсон гэнэ. Тэрбээр ажил болон хүүхдээ харах үүргээ хамтад нь биелүүлэхээр хичээж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top