24 ЦАГТ: Халдварын 2740 тохиолдол батлагдаж, ЗУРГААН ХҮН нас барлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.31/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 2740 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 527 нь Улаанбаатар хотод, 2213 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 937 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 2287 хүн эдгэрсэн бол нэн хүнд гэсэн оноштой 195 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top