Имарт маргааш тактикийн дадлага сургуулийг зохион явуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Имарт хайпермаркет хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, ажилчиддаа гэнэтийн ослын үед хэрэгжүүлэх арга зүйн мэдлэг олгож, зөв дадал зуршил хэвшүүлэх, хамтарсан дадлага, сургалтыг байнга зохион явуулж байх үүднээс НОБГ-тай үргэлж хамтран ажиллаж, хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг Имарт Хан-Уул, Чингис салбаруудад ээлж дараалалтайгаар зохион байгуулж байсан билээ. 

Харин энэ удаад ХУД-ийн 15-р хороонд байрлах Имартийн дистрибьюшн центрийн ажилчдын хамарсан, НОБГ-ын баг бүрэлдэхүүнтэй хамтран гамшиг, гал түймрийн аюулын үед аврах ажиллагаа явуулах, бэлэн байдлын дадлага сургууль олгох сургуулилтыг 2021 оны 09-р сарын 22-ны өдөр зохион байгуулна.

"Гал түймрийн сургууль"-ийн үеэр ард иргэд та бүхнийг гайхаж, сандрахгүй байж бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top