Хүүхдийн мөнгөний 50 мянгаар нь заавал хуримтлал үүсгэхээр зохицуулалт хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Засгийн газар хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлж, насанд хүрэхэд нь нэг дор олгох, 100 мянган төгрөгийг бууруулж 20 мянган төгрөг болгох тухай асуудлыг хөндөх болсон.

Тэгвэл Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр буюу одоо олгож буй хэмжээгээр 2022 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл өгөхөөр шийдвэрлэснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. 

Хүүхдийн мөнгийг бэлнээр нь авч болно, хуримтлал үүсгэж болно гэсэн хоёр сонголт хэвээр байна. 

Харин 2022 оны долоодугаар сарын 1-нээс 100 мянган төгрөгийн 50 мянгыг нь заавал хадгалж, хуримтлал үүсгэх байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөжээ.  

Үлдсэн 50 мянгыг нь буюу тал хувийг нь бэлнээр авах юм уу, эсвэл огт авахгүйгээр 100 хувь хуримтлал үүсгэхэд зориулж болно гэсэн бодлогыг Засгийн газар барьж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүүк(172.69.252.140) 2021 оны 09 сарын 30

За чи ордонд орж ирээд наадах саналаа тавьж болно ш дээ..оролцохгүй юманд оролцоод эргүүтчих юмаа.

0  |  0
зочин(59.153.114.138) 2021 оны 10 сарын 01

2022 оны эхнээс л талыг нь өгч, үлдсэнээр нь хуримтлал үүсгэхээр зохион байгуулаач дээ, ЗГ ямар аймхай юм бэ? Халамжийн бодлогоо багасгах хэрэгтэй, хоёрт гэвэл хүүхдийнхээ мөнгийг аваад л архи гудардаг гэр бүл олон байна, түүнийг өөрчлөх хэрэгтэй.

0  |  2
Top