КОВИД-19: Улаанбаатарт 376, орон нутагт 290 тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 11 сарын 14

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.11.14)


Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 666 шинэ тохиолдол бүртгэгдэж, 322-оор буурсан үзүүлэлттэй байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 376
  • Орон нутагт - 290

Харин мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 9 (5 эмэгтэй, 4 эрэгтэй) хүн нас баржээ.

Нас барсан өвчитнүүдийг насны бүлгээр нь авч үзвэл:

  • 21-40 настай - 1
  • 41-60 настай - 1
  • 61-80 настай - 4
  • 80-аас дээш настай - 3

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10.379, гэрийн хяналтанд 24.742 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1819 нь хүүхэд, 401 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 233 хүний бие нэн хүнд байна.

Top