О.Батбаяр: Дэлхийд "Ковид-19" халдварын 4 дэх давлагаа эхэллээ

2021 оны 11 сарын 12

Дэлхий дахинд "Ковид-19" халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Улс орнуудад дэгдэлт яагаад ихэссэн бэ?

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр танилцууллаа.

(2021.11.12)


Тэрбээр "Дэлхийн улс орнууд, түүн дотроо зүүн Европын улсууд болох Румин, Болгар, ОХУ, Молдав баруун Европын Герман, Голланд зэрэг улсуудад "Ковид-19" халдварын дөрөв дэх давалгаа эхэллээ. Энэ улсуудад "Ковид-19" халдварын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-д өдөрт бүртгэгдэж байгаа тоо 50 мянгад хүрч, өдрийн нас баралт 250 хүрсэн байна.

Герман улсын эрүүл мэндийн яамны зүгээс энэ давалгаанаас шалтгаалан тус улсад 100 мянга орчим хүн амь насаа алдах эрсдэл байна гэдэг мэдээллийг өгсөн.

Голланд улсын хувьд өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо 14 мянгад хүрч, өдрийн нас баралт 26-30 болсон байна.

ОХУ-д хэдийгээр долоо хоногийн хөл хориог хийсэн боловч тохиолдлын тоо буурахгүй байна. Өдрийн тохиолдлын тоо 40 мянга хүрч, нас баралт 1200-д хүрсэн байна.

Болгар улсын хувьд мөн адил өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдол 7500 хүрч, өдрийн нас баралт 334 хүрсэн байна.

Эдгээр улсад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь вакцинд хамрагдсан хүмүүсийн эзлэх хувь 30-50 хувь байгаа. Дельта давлагааны үед вакцинд хамрагдалт сул байгаа нь эдгээр улс оронд халдвар, нас баралтын тохиолдол эрс өсөх үндсэн шалтгаан болсон байна.

Эсрэгээрээ вакцины бүүстэр тунд хүн амынхаа 20 орчим хувийг хамруулаад байгаа Их Британид тохиолдлын тоо 12 хувь буурсан, нас баралт 5 хувиар, эмнэлэгт хэвтэлтийг 10 хуваарь бууруулсан байна.

Манай улсын хувьд бүүстэр тунд хамрагдсан иргэдийн тоо 15 хувийг давсан. Үүнтэй холбоотойгоор манайд өнгөрсөн 7 хоногт тохиолдлын тоо 26.3 хувь, нас баралт 20 хувиарь буурсан. ПГУ шинжилгээнд илрэх эерэг хувь 18.1 хуваарь буурсан. Энэ бол сайн үр дүн гэж харж байна.

Халдварын тоо энэ чигээрээ буурвал тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурахаар байна." гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (150.129.141.25) 2021 оны 11 сарын 14

3 дахь тун ч мөн ч хэрэгтэй эд юм даа, Монголчууд минь үнэгүй вакцинаа л бүрэн хийлгэж үзээрэй дээ

1  |  0
М(139.5.217.167) 2021 оны 11 сарын 12

ЯАНАДАА ЭНЭ ДЭЛХИЙН ХҮН АМ

0  |  0
Top