...эхнэрт минь ямар нэг муу зүйл тохиолдож, эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03

Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийнх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав. Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ. Хоосон халтар хоолны сав, аяга таваг нь талаар нэг тарсан байв. Эхнэрийнх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ...

Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн, гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж...Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв. Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом, хувцас хунар....

Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой. Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв.

Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ. Энэ байдлыг хараад эхнэрт минь ямар нэг муу зүйл тохиолдож, эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ...

Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав.

Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ өдрийг хэрхэн өнгөруүлсэн тухай нь асуув.

Өнөө залуу “Жирийн өдрүүд шиг л” гэж хариулав. Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар “Өнөөдөр юу болсон юм бэ?” гэж асуув.

Эхнэр нь дахин инээмсэглээд, “Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй” гэж хариулжээ...

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top