Бээжинд 20 халдвар илэрч, 3 хороололд ХӨЛ ХОРИО тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-нд Бээжинд халдварын 20 тохиолдол илэрлээ.

Халдвар голомтлон илэрч байгаа Фэнтай дүүргийн гурван хороололд хөл хорио тогтоож, 2 сая хүнийг шинжилгээнд хамруулах болсон байна.

20 тохиолдол бол 2020 оны зургаадугаар сараас хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байгаа юм.

Нэгдүгээр сарын 15-наас хойш Бээжинд нийт 96 тохиолдол бүртгэгдсэний 6 нь омикрон хувилбар байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top