24 ЦАГТ: Ковидын 637 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн эндлээ

2022 оны 02 сарын 06

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.06)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 637 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны гурван эмэгтэй нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 392
  • Орон нутагт - 245
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11.255, гэрийн хяналтанд 5873 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1201 нь хүүхэд, 518 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 574 хүний бие хүнд, 69 хүний бие нэн хүнд байна.

Top