24 ЦАГТ: Ковидын 1192 тохиолдол батлагдаж, ГУРВАН ХҮН энджээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2022.02.09)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 1192 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 41-80 насны гурван хүн нас барсан байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт - 593
  • Орон нутагт - 599
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5451, гэрийн хяналтанд 21,895 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1072 нь хүүхэд, 437 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 537 хүний бие хүнд, 60 хүний бие нэн хүнд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top