ОУОХ-ны хүсэлтээр Валиеваг АРБИТРЫН ШҮҮХ шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Олон улсын допинг шинжилгээний ITA агентлагаас Бээжингийн өвлийн олимпод өрсөлдөж буй Оросын уран гулгалтын тамирчин Камила Валиевагийн сорьцоос допинг илэрснийг албан ёсоор мэдээллээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр Оросын допингийн эсрэг агентлагийн хяналт дор авсан сорьцийг Стокхольм дахь WADA-гийн лабораторид шинжлэхэд триметазидин илэрсэн гэнэ.

Допинг илэрсний дараа Оросын допингийн эсрэг агентлагаас (РУСАДА) Камилагийн тэмцээнд орох эрхийг түр хугацаагаар хассан ба Камила энэ шийдвэрийг эсэргүүцэн, тус агентлагийн Сахилгын хороонд хандсаныг 2022 оны хоёрдугаар сарын 9-нд хэлэлцээд, түр хугацаагаар хассан шийдвэрийг хүчингүй болгожээ. Ингээд Камила өвлийн олимпод оролцох эрхтэй болсон тухай эх сурвалжууд дурьджээ. 

Харин энэ мэдээлэл хэвлэлээр гарсны дараа Камилаг олимпоос хасна хэмээж байсан ч албан шийдвэр байхгүй тул одоогийн байдлаар тамирчин олимпын хотод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

ОУОХ-ноос Валиевагийн тэмцээнд орох эрхийг сэргээсэн РУСАДА-гийн шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрийн шүүхэд хандаад байна.

Мөн Олон улсын тэшүүрийн холбоо ч шүүхэд хандсан тул Спортын арбитрийн шүүхээс энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Энэ сарын 15-нд Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн тэмцээн эхлэхээс өмнө хэргийг шийдэхийг Арбитрийн шүүхээс шаарджээ.

Спортын арбитрийн шүүхээс Валиеваг буруутгасан шийдвэр гаргавал түүнийг тэмцээнээс хасна, гэхдээ багийн тэмцээний дүнг өөрчлөхгүй бололтой.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.74.173) 2022 оны 02 сарын 14

За болио бааснууд аа! АНУ-ын ашиг сонирхлын дарамтаар ОУОХ өдий болтол олимпизмийн үнэт зүйлсийг гишгиллээ. Одоо болоо биш үү! Насанд хүрээгүй жаахан охиныг гүтгэж, аль олимп эхлэхээс өмнө үр дагаваргүй болсон эмээр шалтаглаж америк цалмаар боож дарамтлах чинь ичгүүртэй байна

0  |  0
зочин(203.91.118.248) 2022 оны 02 сарын 14

Үнэн худалыг Бутээгч эзэн ялгаж буруутанд хатуу шийтгэл оноох бусуу

0  |  1
зочин(45.117.32.3) 2022 оны 02 сарын 12

Орос Амеркын чимээгүй дайн

0  |  0
Боги(66.181.161.76) 2022 оны 02 сарын 12

Багш нь алдаа гаргалаа охины ирээдүйд сэв суулгаад л алтан медалиас илүү ур чадвар, нэр чухал байлаа ... Сайнаар дуусах Амжилт хүсье .

0  |  0
Ззз(78.136.140.157) 2022 оны 02 сарын 12

Дөнгөж 15тай нялх үрийг энгэж өөр хоорондынхоо зөрчлийн золиос болгох гэж дээ. Урмын хугалахаар ууцыг нь гэж үг бхйдаг

1  |  0
Top