ШУУРХАЙ: Камила Валиева бэлтгэлдээ гарчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Допингийн шинжилгээнд бүдэрсэн гэгдэж байгаа Оросын тамирчин Камила Валиевагийн асуудлын талаар тодорхой зүйлгүй, бүрхэг хэвээр байна.

Ямартай ч Камила одоо бэлтгэлээ хийж байна. Тэрээр бэлтгэл дээр хэд хэдэн удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн ч хоёр удаа унасан гэж сэтгүүлчид мэдээллээ.

ОХУ-ын Уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина “Камилаг олимпын наадмаас хасаагүй. ОУОХ-ноос албан мэдээлэл хэзээ ирэхийг бид хүлээж байна. Багийн тэмцээний медаль гардуулах ёслол хэзээ болохыг ч ОУОХ шийднэ” гэж ярьсан байна.

ОХУ-ын сэтгүүлч Влад Жуков “Камилаг ямар ч буруугүй гэж үзсэн. Түүнийг тэмцээнээс хасаагүй. Ямар ч мэдэгдэл гараагүй” гэж эх сурвалжаас авсан мэдээллээ хуваалцжээ.

Сэтгүүлчид Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас энэ талаар тодруулга авах гэсэн боловч WADA татгалзаж, олимпыг зохион байгуулагчдаас тодруулахыг хүсчээ.

Валиева насанд хүрээгүй тул нэрийг нь албан ёсоор зарлаж болохгүй гэх шалтгааны улмаас WADA мэдэгдэл хийхгүй байгаа бололтой.

Харин үүссэн асуудлын талаар ОУОХ-ноос өнөөдөр албан мэдээлэл хийлээ. ОУОХ-ны хэвлэлийн албаны дарга Марк Адамс энэ талаар “Би өчигдөр гарсан бүх цуурхлын тухай ярихгүй. Дахиад ч олон цуурхал гарах байх. Олон талын хүмүүстэй зөвлөлдөх, ярилцах шаардлага гарах нь гарсан. Допинг илэрсэн талаарх яриа бол таамаглал. Олимпын допингийн шалгалтыг ITA, CAS байгууллагууд хариуцдаг. Харамсалтай нь, өөр нэмж хэлэх зүйл алга” гэж сэтгүүлчдэд мэдээлээд байна. 

15 настай охины хувьд хэрэв энэ олимпоос хасагдвал 4 жилийн дараах олимпод оролцож чадах эсэх нь эргэлзээтэй төдийгүй, олимпын аварга болох гэсэн амьдралын мөрөөдлөө бүр мөсөн алдах аюултай.

Валиевагийн фэнүүд түүний дасгалжуулагч багш Этери Тутберидзег энэ асуудалд буруутгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(107.179.24.4) 2022 оны 02 сарын 12

Ene zarim humuus Hyatad geed tenegteed bhiin Olimpiin horoogoo hurtel medehgui yavhiinmaa Olimpiin horoond Hyatad bdgiinmuu Xaxax Amerikchuudiin yavuulga shuu dee 15han nastai ohin doping hereglehgui ee

1  |  0
M(173.66.29.127) 2022 оны 02 сарын 10

Oros doping hereglesend gaihaad baih zuilgui .\nUlsaaraa zohion baiguulalttai uzdeg garuud shuu dee\n\nHarin orosiin fanuud Eteri Tutberidze-g buruutgaj baihad manai ORKuud USA, hyatad ruu chichleestei

0  |  0
Мро(202.126.89.99) 2022 оны 02 сарын 12

Ийм мундаг авъяастай охиныг гутаахаа болиоч,тасархай авъяас,ОУОХ гэж бас нэг адгийн улс төржсөн Америкийн гар хөл болсон балиар хогнууд.

7  |  0
. (176.234.135.85) 2022 оны 02 сарын 12

Ene muu jaahan ohinii urmiig muuhai hugalj bna daa

8  |  0
Зочин(64.119.22.44) 2022 оны 02 сарын 10

Бас орсын троллууд коментоор ороод ирцгээчээ, ккк..

0  |  0
Зочин(64.119.22.44) 2022 оны 02 сарын 10

Хүүхэд олимпод түрүүлж энэ тэр үү

1  |  0
Зочин(122.201.22.122) 2022 оны 02 сарын 11

Нялх жаахан хөөрхөн Охины тасархай чадварЫг биширч Байв охины сэтгэл зүйд хүнд тусна байх гэж сэтгэл эмзэглэж байна бэлтгэлээ сайн хийгээд амжилт гаргах хэрэгтэй

7  |  0
Зочин(66.181.186.152) 2022 оны 02 сарын 11

Жаахан хүүхэд шүүдээ хөөрхий зүгээр л байгаасайдаа

4  |  1
Jj(98.204.176.20) 2022 оны 02 сарын 11

Uran gulgaltad doping heregleh yamarch shaardlaga bhgui.

4  |  1
Зочин(203.91.115.52) 2022 оны 02 сарын 11

Үхэрүүдээ Оросыг хавчих бодлого л явж байна. ОУОХ гэж улс төрийн байгууллага шинэчлэгдэх ёстой. Чадахгүй нөлөөнд автсан энэ байгууллага татан буугдах ёстой. Энхтайвны дор нэгдэх олимпизм ийм байж болох уу. Яахаараа оролцогч улс төрийн далбаагаа мандуулах эрхгүй болдог юм. Ийм эрх хэнд ч байх ёсгүй.

11  |  1
Z(202.9.46.90) 2022 оны 02 сарын 11

Дасгалжуулагчид нь дахин түрүүлүүлэх бэлтгэл эхэлсэн гэж бичсэн байна лээ. Гэхдээ энэ жаахан охин тийм тэвчээр гаргаж чадах бол уу? Их багаасаа улс төрийн дарамт гээчийг амсч байна даа. Энэ охин дахин түрүүлж чадвал үнэхээр дэлбэрэлт!!! Атомын бөмбөгөөс илүү!!! Үүнийг барууныхан ч, оросууд ч мэдэж байгаа. ОХУ-н хүн амын тал илүү хувь нь Бат хааныг шүтдэг юм, иймээс ОХУ бидэнд ойр улс, тэгээд ч тэнд тува, буриад, хальмаг монголчууд, бас татарууд байна. Валиева түрүүлбэл АНУ тэргүүтэнд л муу. Тэд тийм их санхүү, технологийг зарцуулж байгаа атлаа, тамирчин нь 15-тай охины хаана ч үгүй байна?

9  |  1
зочин (66.181.187.142) 2022 оны 02 сарын 10

УЛС ТӨР

3  |  1
Уншигч(64.119.22.44) 2022 оны 02 сарын 10

Допингоо жоохон хэргэлчихээ - унахгүйшд

1  |  1
Хандаа(202.126.89.249) 2022 оны 02 сарын 11

Хөөрхий охины амьдралаар тогложээ дээ! Эвий минь ямар сайн байхав дээ! Цаанаас нь хорлосон байх шүү

8  |  0
Bav(66.181.161.11) 2022 оны 02 сарын 12

Bavj bmaar amitan

1  |  10
содоо(59.153.113.77) 2022 оны 02 сарын 11

сэтгэлзүйд нь нөлөөлөж байгаа.Тасараад ирэхлээр нь хоролж байна.

16  |  1
Top