Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын тэмцээнд зодоглохгүй болжээ. Түүний багш Исэгахама ояката "Уг нь барилдах зорилготой бэлтгэл хийж байсан ч болохгүй юм болдоггүй л юм байна. Өвдөг, нурууны байдал гайгүй байгаа ч урагш довтлоход маш их өвдөж байгаа гэсэн. Тэгэхээр яаж барилдах билээ дээ. Ирэх Нэгдүгээр сарын тэмцээнд зодоглох зорилгоор эмчилгээгээ үргэлжлүүлнэ" гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Ёкозүна Тэрүнофүжи энэ жил ганц Зуны тэмцээнд л бүтэн барилдсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
odoo bolno doo bie bod shunval naad hecheesen zuil chin neg l udur salhand hiine shu
ugaasaa hol ni biee daahaa bolison baina lee shdee, odoo zodog tailahgui yu doo
Одоо болио боль дурак минь